top of page
ppt_background_4.jpg

“МОНРЕ ДААТГАЛ” ХХК-ИЙН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО

1. Мэдээллийн аюулгүй байдлын бодлого

1.1 Мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын стандартын түвшинд хэрэгжүүлж хэрэглэгчийн мэдээллийн хөрөнгө, түүний нууцлал халдашгүй байдал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг ханган техник, технологийн дэвшлийг ашиглан тасралтгүй сайжруулж, хууль эрх зүйг дээдлэн ажиллана.

1.2 МАБ-ын бодлогыг өөрчлөх эсэх талаар удирдлагууд жилдээ нэг удаа хянана.

2. МАБ-ын бодлогыг хэрэгжүүлэхэд дараах үндсэн зорилгыг удирдлага болгон ажиллана. Үүнд:

2.1 Харилцагчид үзүүлж буй уламжлалт болон дижитал санхүүгийн үйлчилгээндээ Мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.

2.2 Харилцагч болон технологийн түншүүд, гуравдагч байгууллагатай хамтарч ажиллахдаа мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн болон хүртээмжтэй байдлыг хангаж ажиллана.

2.3 Өгөгдөл, мэдээлэл, оюуны өмч, хувь хүний мэдээллүүд нь байгууллагын үнэ цэнэ агуулсан хөрөнгөд тооцогдох бөгөөд зөвшөөрөлгүй нэвтрэлт, өөрчлөлт болон устах, эвдрэх, алдагдах зэрэг болзошгүй эрсдэлээс хамгаалагдсан байна.

2.4 Мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог тасралтгүй сайжруулна

2.5 Мэдээлэл болон мэдээллийн систем, байгууллагын компьютер технологийн сүлжээ нь байгууллагын бусад биет эд хөрөнгийн нэгэн адил байгууллагын өмч бөгөөд хамгаалагдаж, бүртгэгдсэн  байна. 

2.6 Мэдээлэл, мэдээллийн систем  нь нууцлалтай байна. Эдгээр нь нууцын зэрэглэлээр ангилагдах бөгөөд эрх олгогдоогүй этгээдэд хаалттай, хандах боломжгүй байна.

2.7 Мэдээлэл, мэдээллийн хөрөнгө бүрэн бүтэн байж, мэдээллийг дамжуулах, боловсруулах, хадгалах үеийн бүх өөрчлөлт нь хянагддаг байна. 

2.8 Мэдээлэл хүртээмжтэй байна. Мэдээлэл, мэдээллийн системд хандах эрх бүхий этгээдэд нээлттэй байж  цаг алдалгүй хандах, ашиглах боломжтой байна.

2.9 Байгууллагын мэдээллийн систем, сүлжээний дэд бүтцэд нэвтэрч буй бүх хэрэглэгч, гуравдагч этгээдүүдэд хандах эрх олгогдож, сүлжээнд адилтган танигддаг байна. Компанийн сүлжээний дэд бүтцэд хандах эрх нь хяналтад байна.

 

Чанарын бодлого

Бид технологийн тусламжтайгаар харилцагчдад эрсдэлээ удирдахад нь туслах итгэлт зөвлөх нь байж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон улсын стандартад нийцүүлэн тасралтгүй сайжруулна.

Чанарын зорилт

1. Харилцагчийн сэтгэл ханамжийг бодитоор үнэлж инновацлаг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх
2. Даатгалын боловсролыг иргэдэд хүртээмжтэйгээр олгох
3. Технологийн шийдлийг ашиглан үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулах
4. Эрсдэлийн удирдлагын олон талт бодлогыг оновчтой авч хэрэгжүүлэх

 

Asset_44x_edited_edited_edited_edited.pn
bottom of page