ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН
ДААТГАЛ
Автомашины даатгалын онцгой стандартыг бий болгоход хүргэдэг зүйл нь таны аюулгүй байдал юм.
- 01Даатгалын зүйл:
Энэхүү даатгалаар даатгуулагчийн А, B, D, E (750 кг-аас доош жинтэй чиргүүлтэй) ангилалын тээврийн хэрэгсэлд гэрээнд заасан эрсдэлээр үүссэн хохирлыг нөхөн төлдөг бүтээгдэхүүн юм.
Даатгалын хугацаа:12 сар
Хамгаалах эрсдэлүүд:Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл
Галын эрсдэл
Байгалийн эрсдэл
Хулгайн эрсдэл
Зориулалтын зогсоолд байх үеийн эрсдэл
Даатгалын үнэлгээ:Даатгалын үнэлгээг даатгагч даатгуулагч нар харилцан тохирч тогтооно.
Даатгалын хураамж:Хөрөнгийн үнэлгээ, эрсдэлийн тооцололд үндэслэн даатгагч тогтооно.
Нөхөн төлбөрийн нөхцөл:Даатгалын зүйлийг зах зээлийн үнээс багаар даатгуулсан бол гэрээнд заасан даатгалын үнэлгээг зах зээлийн үнэд харьцуулсан хувиар нөхөн төлбөрийг тооцно. (Зах зээлийн үнэ болон даатгалын үнэлгээ хоёрын харьцаа нь 90 хувь ба түүнээс дээш байх бол энэ заалт хамаарахгүй);
Гэрээний хугацаанд олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ нь даатгалын зүйлийн зах зээлийн үнэ болон даатгалын үнэлгээ хоёрын аль багаар тооцогдоно;
Даатгалын тохиолдол бий болсон нөхцөл байдлаас хамаарч даатгагчийн санаачилгаар нөхөн төлбөрийн хэмжээ, хэлбэрийг харилцан тохиролцон шийдвэрлэж болно;
Нөхөн төлбөрийн материал бүрдүүлэх хугацаанд хохирол учирсан хэсэгт дахин хохирол учирсан бол даатгагч хохирлыг нөхөн төлөхдөө нэгтгэж нөхөн төлбөрийг олгоно;
Хасагдах хэсэг /нөхөн төлбөр олгохгүй нөхцөл/:Тээврийн хэрэгслийг уралдаан тэмцээнд ашигласан, туулах чадварыг болон уул усанд найдвартай эсэхийг туршсанаас үүдсэн хохирол;
Тогтсон гарам болон зам гаргаагүй хэсгээр гол, горхи, мөрөн, нуур гатлах, мөсөн дээгүүр явах эсвэл мөстсөн голоор гарах үед учирсан хохирол;
Тээврийн хэрэгслийн даац болон эсвэл зорчигчийн тоог хэтрүүлснээс үүссэн аливаа хохирол, техникийн хүчин чадлын хувьд зорчих боломжгүй газраар жолоодсон;
Засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, будалт, нөхөн сэргээх зэрэг үйлчилгээний улмаас үүссэн аливаа эвдрэл, гэмтэл, өөрчлөлтүүд;
Нийтийн ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай болон Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-т зааснаас бусад хэлбэрээр тээврийн хэрэгслийг байршуулсан, зориулалтын бус зогсоолд тээврийн хэрэгслийг байршуулсан үед учирсан хохирол;
Жолоодох эрхгүй, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд нэр нь дурдагдаагүй эсвэл жолоочийн зөвшөөрөлгүй, даатгалгүй этгээд тээврийн хэрэгслийг ашиглаж, хэрэглэх үед учирсан хохирол;
Зам тээврийн ослоос бусад шалтгаанаар автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэлтэй явах хэсгүүдийн эд ангид учирсан хохирол, ердийн элэгдэл, түүний үр дагавар;
Өвлийн цагт хөдөлгүүр халаах болон бусад зориулалтаар ил гал гаргаснаас үүдсэн хохирол;
Авто замаас бусад газраар явснаас (зорчих хэсгийн хашлага давах, явган хүний замаар, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах гэх мэт) үүдэн гарсан хохирол;
Дугуй, дугуйн гадна бүрээс, обуд, калпак, олгойнд учирсан хохирол;
Гэрээнд нэмэлтээр тусгагдаагүй үйлдвэрийн буюу зориулалтын бус эд анги, нэмэлт тоноглол, хэрэгсэлд учирсан хохирол (нэмэлт тоноглол, эд анги, хэрэгслийг үнэлж даатгуулсан бол энэ заалт хамаарахгүй);
Замын хөдөлгөөний дүрэмд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй буюу тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангаагүй, улсын техникийн ээлжит үзлэг, бүртгэлд хамрагдаагүй эсвэл бүрэн бус тээврийн хэрэгслийг ашиглах үед учирсан хохирол;
Тээврийн хэрэгслийн үйлдвэрийн гажиг, механикийн, бүтцийн, цахилгааны эсвэл электроникийн эвдрэл, гэмтэл тэдгээрээс буюу автомашинаас өөрөөс үүдэн гарсан бүх төрлийн гал түймэр, тэдгээрийн үр дагавар;
Ашиглалтын хугацаатай болон туслах, дагалдах эд анги, хэрэгсэл, тослох материал (тэнхлэг тохиргоо, тос тосол, наклад, улсын дугаар, хүрээ, эмблем, амортизатор, аккумлятор гэх мэт) болон тээврийн хэрэгсэл дотор байсан эд зүйлс, тээвэрлэж явсан ачаанд учирсан хохирол болон тэдгээрээс үүдэлтэй хохирол;
Техникийн буюу үйлдвэрийн стандарт нөхцөлийг зөрчсөн засвар хийсэн, зориулалтын бус эд анги, нэмэлт тоноглол, хуулгад учирсан болон тэдгээрээс үүдсэн хохирол (үйлдвэрийн болон техникийн аюулгүй байдлын стандартыг зөрчөөгүй байх нэмэлт тоноглолын үнэлгээг даатгалын үнэлгээнд нэмсэн дүнгээс даатгалын хураамж төлж даатгуулсан бол энэ заалт хамаарахгүй);
Замын хөдөлгөөний дүрэмд заасан түр болон удаан зогсохыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ бүхий газарт буюу нийтийн ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайд болон Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-т зааснаас бусад байрлалаар буюу бусдын хөдөлгөөнд саад болохоор тээврийн хэрэгслийг байршуулсан үед учирсан хохирол;
Тээврийн хэрэгслийг орхиж явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасны дагуу арга хэмжээ аваагүйгээс учирсан хохирол;
Тээврийн хэрэгсэлд шаардлага хангахгүй түлш, шатахуун хэрэглэсний улмаас үүдсэн хохирол;
Тухайн улирлын онцлогт тохироогүй дугуйнаас үүдэн хохирол учирсан бол;
Гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэлийн улмаас учирсан хохирол;
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан хориглосон агуулга бүхий заалтуудыг зөрчсөнөөс үүдсэн дараах хохирол. Үүнд:
Улаан гэрэл дохиогоор хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн;
Буцаж эргэх үйлдлийг хориглосон газар, эсвэл буцаж эргэхийг хориглосон тохиолдолд буцаж эргэсэн;
Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн, урсгал сөрж явсан;
Төмөр замын гармаар нэвтрэх хөдөлгөөнийг хориглосон заалтыг зөрчсөн;
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4, 12.5 болон 12.6 заалтуудыг зөрчиж хурд хэтрүүлсэний улмаас учирсан хохирол, түүний үр дагавар;
- 02Даатгалын зүйл:
Энэхүү даатгалаар даатгуулагчийн С, C1, CE, C1E ангилалын тээврийн хэрэгсэлд гэрээнд заасан эрсдэлээр үүссэн хохирлыг нөхөн төлдөг бүтээгдэхүүн юм.
Даатгалын хугацаа:12 сар
Хамгаалах эрсдэлүүд:Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл
Ажлын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэл
Байгалийн эрсдэл
Зориулалтын зогсоол, талбайд байх үеийн эрсдэл
Галын эрсдэл
Хулгайн эрсдэл
Даатгалын үнэлгээ:Даатгалын үнэлгээг даатгагч даатгуулагч нар харилцан тохирч тогтооно.
Даатгалын хураамж:Хөрөнгийн үнэлгээ, эрсдэлийн тооцололд үндэслэн даатгагч тогтооно.
Нөхөн төлбөрийн нөхцөл:Даатгуулагч даатгалын зүйлээ зах зээлийн үнээс багаар даатгуулсан тохиолдолд гэрээнд заасан даатгалын үнэлгээг зах зээлийн үнэд харьцуулсан хувиар нөхөн төлбөрийг тооцно.
Гэрээний хугацаанд олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ нь даатгалын зүйлийн зах зээлийн үнэ болон даатгалын үнэлгээ хоёрын аль багаар тооцогдоно.
Даатгалын тохиолдол бий болсон нөхцөл байдлаас хамаарч даатгагчийн санаачилгаар нөхөн төлбөрийн хэмжээ, хэлбэрийг харилцан тохиролцон шийдвэрлэж болно.
Даатгалын зүйл бүрэн сүйрсэн бол ашиглаж болох эд анги, сэлбэг хэрэгслийн үнийг хөндлөгийн үнэлгээний байгууллагаар тогтоолгосны дараа нөхөн төлбөрийн дүнгээс хасч олгоно.
Нөхөн төлбөрийн материал бүрдүүлэх хугацаанд хохирол учирсан хэсэгт дахин хохирол учирсан бол даатгагч хохирлыг нөхөн төлөхдөө нэгтгэж нөхөн төлбөрийг олгоно.
Хасагдах хэсэг /нөхөн төлбөр олгохгүй нөхцөл/:Тээврийн хэрэгслийг уралдаан тэмцээнд ашигласан, туулах чадварыг болон уул усанд найдвартай эсэхийг туршсанаас үүдсэн хохирол;
Тогтсон гарам болон зам гаргаагүй хэсгээр гол, горхи, мөрөн, нуур гатлах, мөсөн дээгүүр явах эсвэл мөстсөн голоор гарах үед учирсан хохирол;
Даатгалтай автотээврийн хэрэгслийн үйлдвэрээс тогтоосон даац хэтрүүлсэн, техникийн хүчин чадлын хувьд зорчих боломжгүй газраар жолоодсон;
Засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, будалт, нөхөн сэргээх зэрэг үйлчилгээний улмаас үүссэн аливаа эвдрэл, гэмтэл, өөрчлөлтүүд;
Замын хөдөлгөөний дүрмийн 14-т зааснаас бусад хэлбэрээр тээврийн хэрэгслийг байршуулсан, зориулалтын бус зогсоолд тээврийн хэрэгслийг байршуулсан үед учирсан хохирол;
Жолоодох эрхгүй, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд нэр нь дурдагдаагүй эсвэл жолоочийн зөвшөөрөлгүй, даатгалгүй этгээд тээврийн хэрэгслийг ашиглаж, хэрэглэх үед учирсан хохирол;
Зам тээврийн ослоос бусад шалтгаанаар автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэлтэй явах хэсгүүдийн эд ангид учирсан хохирол, ердийн элэгдэл, түүний үр дагавар;
Өвлийн цагт хөдөлгүүр халаах болон бусад зориулалтаар ил гал гаргаснаас үүдсэн хохирол;
Авто замаас бусад газраар явснаас (зорчих хэсгийн хашлага давах, явган хүний замаар, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах гэх мэт) үүдэн гарсан хохирол;
Техникийн шаардлага зөрчсөн засвар хийсэн, тухайн тээврийн хэрэгсэл дээр зориулалтын бус эд анги, нэмэлт тоноглол тавих, түүнээс үүдсэн хохирол;
Дугуй, дугуйн гадна бүрээс, обуд, калпак, олгойнд учирсан хохирол;
Гэрээнд нэмэлтээр тусгагдаагүй үйлдвэрийн буюу зориулалтын бус эд анги, нэмэлт тоноглол, хэрэгсэлд учирсан хохирол (нэмэлт тоноглол, эд анги, хэрэгслийг үнэлж даатгуулсан бол энэ заалт хамаарахгүй);
Замын хөдөлгөөний дүрэмд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй буюу тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангаагүй, улсын техникийн ээлжит үзлэг, бүртгэлд хамрагдаагүй эсвэл бүрэн бус тээврийн хэрэгслийг ашиглах үед учирсан хохирол;
Тээврийн хэрэгслийн үйлдвэрийн гажиг, механикийн, бүтцийн, цахилгааны эсвэл электроникийн эвдрэл, гэмтэл тэдгээрээс буюу автомашинаас өөрөөс үүдэн гарсан бүх төрлийн гал түймэр, тэдгээрийн үр дагавар;
Даатгалын зүйлийг ашиглахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хориглосон шийдвэр гаргасан үед ашигласнаас үүссэн хохирол;
Аюулгүй ажиллагааны дүрэм журам, албан тушаалтны заавар, нарядыг зөрчсөн, эсхүл заавар, нарядгүйгээр үүрэг гүйцэтгэсэн, зааварчилгаа болон ачаа тээвэрлэх журмыг мөрдөөгүй, тогтоосон хурдыг хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцсоноос учирсан хохирол;
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан хориглосон агуулга бүхий заалтуудыг зөрчсөнөөс үүдсэн дараах хохирол. Үүнд:
Улаан гэрэл дохиогоор хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн;
Буцаж эргэх үйлдлийг хориглосон газар, эсвэл буцаж эргэхийг хориглосон тохиолдолд буцаж эргэсэн;
Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн, урсгал сөрж явсан;
Төмөр замын гармаар нэвтрэх хөдөлгөөнийг хориглосон заалтыг зөрчсөн;
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4, 12.5 болон 12.6 заалтуудыг зөрчиж хурд хэтрүүлсэний улмаас учирсан хохирол, түүний үр дагавар;
- 03Даатгалын зүйл:
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмээр тодорхойлсон М ангилалд хамаарах механикжсан тээврийн хэрэгсэл буюу эрчим хүч, барилга угсралт, зам засвар, хөдөө аж ахуй, уул уурхайн үйл ажиллагаанд ашиглагддаг машин механизм-д гэрээнд заасан эрсдэлээр учирсан хохирлыг нөхөн төлдөг бүтээгдэхүүн юм.
Энэхүү даатгалаар даатгуулагчийн С, C1, CE, C1E ангилалын тээврийн хэрэгсэлд гэрээнд заасан эрсдэлээр үүссэн хохирлыг нөхөн төлдөг бүтээгдэхүүн юм.
Хамгаалах эрсдэлүүд:Ашиглалтын үеийн эрсдэл - даатгалын зүйлийг ажиллуулах үед үүсэх хохирол, салхины шил хагарах, цуурах
Ашиглалтын бус үеийн эрсдэл - даатгалын зүйл зориулалтын гарааш, зогсоол талбайд байрлах үед биет зүйлд цохиулах, мөргүүлэх, дээрээс биет зүйлс унах, салхины шил хагарах, цуурах
Гуравдагч этгээд санаатайгаар хохирол учруулах - гуравдагч этгээдийн санаатай, буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол
Гал түймэр, дэлбэрэлт - гадны нөлөөллөөс үүдэлтэй гал түймэр, дэлбэрэлт
Байгалийн гамшиг - үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи, цасан ба шороон шуурга
Хулгай дээрэм - их биеийн болон хэсэгчилсэн хулгай, дээрмийн эрсдэл
Даатгалын үнэлгээ:Даатгалын үнэлгээг даатгагч даатгуулагч нар харилцан тохирч тогтооно.
Даатгалын хураамж:Хөрөнгийн үнэлгээ, эрсдэлийн тооцололд үндэслэн даатгагч тогтооно.
Нөхөн төлбөрийн нөхцөл:Даатгуулагч даатгалын зүйлээ зах зээлийн үнээс багаар даатгуулсан тохиолдолд гэрээнд заасан даатгалын үнэлгээг зах зээлийн үнэд харьцуулсан хувиар нөхөн төлбөрийг тооцно.
Гэрээний хугацаанд олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ нь даатгалын зүйлийн зах зээлийн үнэ болон даатгалын үнэлгээ хоёрын аль багаар тооцогдоно.
Даатгалын тохиолдол бий болсон нөхцөл байдлаас хамаарч даатгагчийн санаачилгаар нөхөн төлбөрийн хэмжээ, хэлбэрийг харилцан тохиролцон шийдвэрлэж болно.
Даатгалын зүйл бүрэн сүйрсэн бол ашиглаж болох эд анги, сэлбэг хэрэгслийн үнийг хөндлөгийн үнэлгээний байгууллагаар тогтоолгосны дараа нөхөн төлбөрийн дүнгээс хасч олгоно.
Нөхөн төлбөрийн материал бүрдүүлэх хугацаанд хохирол учирсан хэсэгт дахин хохирол учирсан бол даатгагч хохирлыг нөхөн төлөхдөө нэгтгэж нөхөн төлбөрийг олгоно.
Хасагдах хэсэг /нөхөн төлбөр олгохгүй нөхцөл/:Шалган турших зорилгоор эсхүл санаатайгаар үйлдвэрээс тогтоосон даац, ачаалал хэтрүүлсэн, уралдаан тэмцээнд ашигласан, туулах чадварыг болон уул усанд найдвартай эсэхийг туршсан болон хэвийн бус байдлыг буй болгосон, техникийн хүчин чадлын хувьд зорчих боломжгүй газраар жолоодсон аливаа тохиолдлоос үүссэн хохирол;
Тогтсон гарам болон зам гаргаагүй хэсгээр гол, горхи, мөрөн, нуур гатлах, мөсөн дээгүүр явах эсвэл мөстсөн голоор гарах үед учирсан хохирол;
Техникийн шаардлага зөрчсөн засвар хийсэн, мөн засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, будалт, нөхөн сэргээх зэрэг үйлчилгээ хийлгэж байх үед үүссэн аливаа эвдрэл, гэмтэл, өөрчлөлтүүд;
Зориулалтын бус зогсоолд тээврийн хэрэгслийг байршуулсан үед учирсан хохирол;
Жолоодох эрхгүй, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд нэр нь дурдагдаагүй эсвэл жолоочийн зөвшөөрөлгүй, даатгалгүй этгээд тээврийн хэрэгслийг ашиглаж, хэрэглэх үед учирсан хохирол;
Замын хөдөлгөөний дүрэмд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй буюу техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангаагүй, улсын техникийн ээлжит үзлэг, бүртгэлд хамрагдаагүй эсвэл бүрэн бус тээврийн хэрэгслийг ашиглах, ажиллуулах үед учирсан хохирол;
Үйлдвэрийн гажиг, механикийн, бүтцийн, цахилгааны эсвэл электроникийн эвдрэл, гэмтэл тэдгээрээс буюу автомашинаас өөрөөс үүдэн гарсан бүх төрлийн гал түймэр, тэдгээрийн хор уршиг;
Тээвэрлэлтийн үед гарсан хохирол;
Буруу суурилуулсан, угсарсан, задалсанаас үүдэн гарсан болон тэдгээрийг засварласан аливаа зардал;
Даатгалын эрсдэлээс бусад шалтгаанаар болон операторчийн буруугаас хүнд машин механизмын явах хэсгүүдийн эд ангид учирсан хохирол, түүний үр дагавар;
Авто замаас бусад газраар явснаас (зорчих хэсгийн хашлага давах, явган хүний замаар, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах гэх мэт) үүдэн гарсан хохирол;
Хүнд машин механизмыг хууль тогтоомжийн дагуу хураасан, устгасан, дайчилгаанаас үүдэлтэй хохирол;
Хуучрах, зэврэх, ердийн элэгдэл болон үйлдвэрийн гологдол /дефект/, хүнд машин механизмын хүчдэл дамжуулж буй холболтууд буюу цахилгааны утасны гэмтэл түүний үр дагавар;
Зүсэгдсэн, урагдсан, элэгдсэн, замын иртэй зүйлсээс эсвэл тормозлосноос шалтгаалж хагарч буудсан дугуй, дугуйн гадна бүрээс, обуд, калпак, олгойнд учирсан хохирол;