Ногоон ирээдүйн төлөө даатгалын салбараас анхны алхмыг Монре Даатгал хийлээ.
- HOME Office
- Jun 4
- 1 min read

Монре даатгал ХХК нь "Тэрбум мод" сан-тай хамтран Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд бодит хувь нэмэр оруулахаар даатгалын салбараас анхлан ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ-ийг үзэглэлээ.

Санамж бичгийн хүрээнд тогтвортой хөгжлийг таниулах, байгаль хүрээлэн буй орчинд ээлтэй мод тарих, ногоон орчныг нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж бүтээгдэхүүн, төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж, харилцан бие биеийнхээ үйл ажиллагааг дэмжин ажиллах юм. Хамтын ажиллагааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн нэгдсэн дата сантай болох, даатгуулагч нарынхаа тогтвортой хөгжил, байгаль орчин, нийгэм, засаглалын бодлогын ойлголтыг нэмэгдүүлэх, “Ногоон даатгал”-д даатгуулсан даатгуулагч нарт цахим батламж олгох, олон нийтэд ил тод мэдээлэх, net zero буюу хүлэмжийн хийг дүйцүүлэх, татварын бодитой хөнгөлөлтийг эдлэх боломжийг олгох зэргээр олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар боллоо.

Бидний ногоон ирээдүйн төлөөх хамтын санал санаачилгууд удахгүй бодит үр дүнг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.
Comentarios