Барилга угсралтын багц даатгал 20% хөнгөлөлттэй боллоо.
- HOME Office
- May 19
- 1 min read
Updated: Jun 5

Барилга угсралтын багц даатгал гэж юу вэ?
Барилгын төсөл хэрэгжүүлж буй компаниудын хувьд учирч болох эрсдэлээ хамгаалж даатгал зайлшгүй хийлгэх шаардлагатай үүсдэг. Олон даатгалын гэрээ хийхгүйгээр Барилгын угсралтын төслийн багц даатгалыг сонгосноор барилга угсралтын ажил, барилгын материал, барилгын талбайд суурилсан тоног төхөөрөмж, машин механизм болон барилгын ажлын явцад гуравдагч этгээдийн өмнө хүлээх хуулийн хариуцлага, ажилчдын амь нас, эрүүл мэндийг даатгалын хамгаалалтад оруулдаг давуу талтай.
Багцад:
Барилга угсралтын төслийн Хөрөнгийн даатгал:
Гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэж байгаа барилга угсралтын ажил
Барилгын угсралтын ажлын талбайд байгаа бүх төрлийн материал, техник тоног төхөөрөмж, машин механизм
Барилгын ажилчдын түр сууц, агуулах, усан хангамжийн суваг хоолой, инженерийн шугам сүлжээ зэргийг даатгалын үнэлгээ болон гэрээний заалтын дагуу учирч болох санхүүгийн эрсдэлээс хамгаална.
Барилга угсралтын төслийн Тээврийн хэрэгслийн даатгал:
Даатгуулагчийн эзэмшиж ашиглаж буй тээврийн хэрэгслүүдэд аливаа эвдрэл гэмтэл, хохирол үүссэн тохиолдолд даатгалын үнэлгээний дагуу нөхөн олговор олгох байдлаар санхүүгийн эрсдэлээс хамгаална.
Барилга угсралтын төслийн Ажилчдын гэнэтийн ослын даатгал:
Тухайн барилгын төсөлд ажиллаж буй ажилчдын амь нас болон эрүүл мэндэд гэнэтийн ослын хохирол үүссэн тохиолдолд даатгал гэрээний үнэлгээний дагуу нөхөн олговор олгох байдлаар санхүүгийн эрсдэлээс хамгаална.
Барилга угсралтын төслийн Байгууллагын хариуцлагын даатгал:
Барилга угсралтын ажлаас үүдэн гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг тодорхойлж даатгалын үнэлгээ болон гэрээний заалтын дагуу нөхөн олговор олгох байдлаар санхүүгийн эрсдэлээс хамгаална.
Хамрах хугацаа: 2025.09.30 -ныг дуустал
ТА ХӨГЖЛИЙГ БҮТЭЭЖ БИД ЭРСДЭЛИЙГ ҮҮРНЭ.
Comments