top of page
Даатгалын марафон 2024
Даатгалын зах зээлийн дараагийн залгамж халааг бэлтгэх, төлөвшүүлэх, дагалдуулан сургаж даатгалын зах зээлийн гоё сайхныг мэдрүүлэхэд оршино. Энэхүү уралдааны ялагчид үнэ цэнэтэй шагналуудыг хүртээд зогсохгүй манай эрхэм хамт олонд дагалдан суралцаж, цаашдын боловсролоо дээшлүүлэх тэтгэлэгт хамрагдах боломжтой.
Даатгалын марафон 2024
Монре Даатгал болон Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд "ДААТГАЛЫН МАРАФОН 2024" уралдааныг зарлаж байна. Уг уралдаанд МУИС-ийн бүхий л салбар сургуулийн 2 ба түүнээс дээш түвшний оюутнууд хамрагдах боломжтой.
Уралдааны удирдамж: https://shorturl.at/3zEmK
ДААТГАЛЫН МАРАФОН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Бид таныг ур чадвар, бүтээлч байдал, манлайлах чадвар зэрэг олон олон чадваруудаар үе тэнгийнхэнтэй чинь өрсөлдүүлж, цаашдын карьер төлөвлөлт, ажлын байраас авхуулаад сургалтын тэтгэлэг, суралцангаа ажиллах зэргээр шагнахад бэлэн байна.
Хамрах хүрээ
Энэхүү уралдаанд МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН 2 буюу түүнээс дээш курсын бүхий л оюутнууд оролцох боломжтой.
Үргэлжлэх хугацаа
2024 оны 12 сарын 01-нээс 2025 оны 02 сарын 28 хүртэл 3 үе шаттайгаар үргэлжилнэ.
Зохион байгуулалт
Уралдааныг Монре даатгал ХХК зохион байгуулж байгаа бөгөөд уралдааныг хариуцсан зохион байгуулагч админуудаас ерөнхий чиглэл, заавар зөвлөгөөг тухай бүр авахад нээлттэй байна.
Уралдааны үе шатууд
Нэгдүгээр үе шат. “МОНГОЛЫН ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ХЭТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ШИНЖИЛГЭЭ” сэдвээр судалгаа бэлтгэх. /Оролцогчид багаар оролцох бөгөөд нэг багт 3-5 хүнтэй байна. Эхний бүртгүүлсэн 20 багийн судалгааны ажлыг авах бөгөөд судалгааг цаасан болон PPT хэлбэрээр бэлдэнэ./ Шалгарсан оролцогчдыг 2024 оны 12 сарын 20-нд зарлана.
Хоёрдугаар үе шат. Монре Даатгалын компанийн дотоод хэлтэс нэгжүүдтэй танилцах, ажлын чиг үүрэг, процессийн мэдэгдэхүүнтэй болж тухайн ажлын байр болон хэлтэсд шинжилгээ хийн танилцуулна. /Шалгарсан 3-5 баг оролцох бөгөөд уг үе шат нь даатгалын зах зээл, компанийн дотоод НӨҮ-ХАУ-г таниулна./ Тухайн үе шат 2025 оны 01 сарын 03-наас 01 сарын 21-ны хооронд үргэлжлэх бөгөөд 01 сарын 24-нд шалгарсан оролцогчдыг зарлана.
Гуравдугаар үе шат. Даатгалын компанийн үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцож, практик дадлага туршлага олж авах бөгөөд, ажлын үр дүнгээр өрсөлдөнө. /Шалгарсан 4 баг оролцох бөгөөд нэг баг 3 хүнтэй байна./ Тухайн үе шат 2025 оны 01 сарын 27-ноос 02 сарын 21-ны хооронд үргэлжлэх бөгөөд үр дүнг 28-нд зарлана.
Шүүх аргачлал
Нэгдүгээр үе шат. Судалгааны гол санаа ойлгомжтой, шинэ санаа санаачилгыг эрэлхийлсэн байх. Оролцогчдыг өөрийгөө илэрхийлэх болон бичгийн чадваруудаар дүгнэнэ. Судалгааны ажлыг 2024 оны 12 сарын 01-нээс 15-ны хооронд гүйцэтгэх бөгөөд цаасан хувилбараар Монре даатгал ХХК-ийн оффист мөн hr@monrefinancial.mn мэйлээр танилцуулгын хувилбарыг илгээнэ.
Хоёрдугаар үе шат. Даатгалын компанийн хэлтэс нэгжүүд, ажилчдын ажлын процесстэй танилцаж тэдгээр дээр гүйцэтгэсэн шинжилгээгээр дүгнэх бөгөөд багаар ажиллах чадвар болон бусад чадваруудаар дүгнэнэ.
Гуравдугаар үе шат. Богино хугацаанд практик дээр ажиллах бөгөөд ажлын үр дүнгээр дүгнэнэ.
Шагнал
3-р шатанд шалгарсан оюутнуудад ажлын байрны санал болон үр дүнгээр шалгарсан 3 оюутанд тус бүрд 3,000,000 төгрөг байна.
Бүртгэл
Бүртгэлийг 2024 оны 11 сарын 25-наас 12 сарын 08 хүртэл доорх QR кодоор бүртгүүлнэ. Баг бүр дундаа нэг бүртгэл үүсгэхэд хангалттай бөгөөд давхар бүртгүүлэхгүй байхыг хүсье. Уралдаантай холбоотой асууж тодруулах зүйлсээ 8909-9292 дугаар руу холбогдон лавлана уу.
participants
1-р шатны оролцогч багууд
bottom of page