top of page

ISBC төсөл - Блокчэйнд суурьласан эрсдэлийн газрын зураг

Блокчэйнд суурилсан эрсдэлийн газрын зураг болон худалдан авч болохуйц, хүртээмжтэй үерийн индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүнээр БЖДҮ-д тохиолдох эрсдэлийг хамгаалах.

  1. ПЛАТФОРМЫН ДАВУУ ТАЛУУД:
    1. Эрсдэлийг нарийвчлан тодорхойлох Иргэд: Мэргэжлийн байгууллага болон Иргэдэд учирсан эрсдэл тохиолдлуудыг газрын зурагт тэмдэглэж хувь нэмрээ оруулах боломжтой болсноор иргэд өөрсдийгөө аюулаас хамгаалж чаддаг болох.

      Байгалийн гамшиг: Цахилгааны гэмтэл, Газар хөдлөлт, Гал түймэр, Үер, Зуд, Салхи шуурга гэсэн ангиллаар эрсдэл хаана болж байгааг нарийвчлан тодорхойлж, газарзүйн мэдээлэлд суурилан үнэлгээ нөхцөлийг бий болгож даатгалын төлөвлөлт, шийдвэр гаргалтыг хийдэг болох.

      БЖДҮ: Даатгуулагчид өөрсдийн обьектыг газрын зураг дээрээс даатгуулагдсан байдлыг харах боломжтой ба обьектын эргэн тойронд эрсдэл учирч байсан мөн учирч болохуйц нөхцөлийг тооцож чаддаг болох.

    2. Шинжилгээ, Төлөвлөлт Эрсдэл бууруулах: Эрсдэл олон давтагдаж буй газарзүйн мэдээлэлд үндэслэн тухайн газарт дүн шинжилгээг хийдэг болохоос гадна тухайн хэсэгт юу эрсдэж болох нөхцөл бий болж байгааг тодорхойлж чаддаг болох.

      Урьдчилан сэргийлэх: Даатгуулагчийн оршин сууж буй амьдардаг байршил болон өдөр тутмын туулдаг замд эрсдэлтэй эсэхийг газрын зурагт тооцсон үндэслэл дээр тулгуурлан даатгагчид боломжит даатгалын үнийн саналыг өгөх.

      Бүрэн боломж: Хэрэглэгч байгууллага бүрийн дата блокчэйнд хадгалах. Цаашид нэмэгдэх эрсдэл, тооцоолол зэрэг хөгжүүлэгдэх боломжтой

  2. ДААТГАЛЫН САЛБАРТ ӨГӨХ НӨЛӨӨ
    1. Эрсдэл болон даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх

    2. Даатгалын тооцоолол үнэн зөв бодит хийх

    3. Нөхөн төлбөрийн менежментийг сайжруулах

    4. Аюул, эрсдэлээс хамгаалах хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх

  3. БИЗНЕСИЙН САЛБАРТ ӨГӨХ НӨЛӨӨ
    1. БЖДҮ бизнест чиглэсэн мэдээллээр тогтмол хангах

    2. БЖДҮ эрхлэгчдэд зориулсан тусгайлсан бүтээгдэхүүнийг хөгжүүлэх

    3. Эрсдэл болон даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх

    4. Аюул, эрсдэлээс хамгаалах хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх


Маргаашийг аюулгүй болгохын төлөө бидэнтэй нэгдээрэй!

Нэмэлт мэдээллийг зургаар

bottom of page