top of page

Монре даатгал нь ТоС холбооны албан ёсны гишүүн болоод жилийн хугацаанд хамтран ажиллаж байна


"ТоС Холбоо" нь Монгол Улсын санхүүгийн салбар болон бизнесийн байгууллагуудад байгаль орчин болон нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой санхүү, ногоон зээл, хөрөнгө оруулалтын дэд бүтэц бүрдүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжихийг зорьж ажилладаг.

Өсөн нэмэгдэж буй хөрөнгө оруулагчдын хувьд тогтвортой хөгжлийн асуудал нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад гол шалгуур болж буй тул бүртгэлтэй компаниудын хувьд БОНЗ нь орхигдуулж боломгүй асуудал юм.

Манай байгууллага Тос холбооны албан ёсны гишүүн болж хамтын ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш жилийн хугацаанд тогтвортой санхүүжилт, ногоон зээлийн шийдэл, даатгалын зээл, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг бий болгох зэрэг харилцагчдадаа үнэ цэн үүсгэх хөрөнгө оруулалтыг хамтын хүчээр үүсгэхээр зорьж байгаа билээ.

bottom of page