top of page

2022-2023 оны “ОЮУТНЫ ЛИГ”-ийн шинэ улирал ийнхүү эхэллээ!


2022-2023 оны “ОЮУТНЫ ЛИГ”-ийн шинэ улирал ийнхүү эхэллээ!

Монре даатгал, MCBA Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой 2018 оноос хойш хамтран талбай дээр гарч буй бүх тамирчдыг "Даатгалтай тамирчин" болгож, болзошгүй эрсдэлүүдээс хамгаалан, санаа амар өрсөлдөх боломжоор хангаж хамтран ажиллаж байгаа ба нээлтийн үйл ажиллагаанд Гүйцэтгэх захирал П.Эрдэнэбаатар Load Management (Ачааллын менежмент) болон Даатгалын ач холбогдлыг тайлбарлалаа.

Тэгвэл тавхан минутыг мэдлэгтээ зориулах уу?

Тамирчид яагаад гэмтдэг вэ? Хэт их ачаалал, буруу бэлтгэл, азгүйдлээс болоод гэмтэх нь ойлгомжтой. Тэгвэл гэмтэж бэртэхгүй байх боломж байдаг уу? Мэдээж байгаа. Яаж вэ гэвэл Load management буюу ачааллаа зохицуулж сурах юм. Тамирчны бэлтгэлийн ачаалал өмнөх долоо хоногоос 15 хувиар нэмэгдэхэд гэмтэж бэртэх магадлал даруй 21-49 хувиар нэмэгддэг байна.

Тамирчин бүр өөрийн бие физиологи, хурд хүч, потенциалд тохирсон бэлтгэл сургуулилт хийх хэрэгтэй ба амралт, хооллолтоо ч мөн тэгж зохицуулах хэрэгтэй байдаг.

Load management муутай буюу амрах шаардлагатай, гэмтэх магадлал нь ихэссэн тамирчид одоохондоо зүгээр харагдаж болох ч алсдаа карьераа ч бүр мөсөн алдах эрсдэлтэй.

Тэгвэл өөрийн амьдралаа спорттой нэгэнт холбосон буюу All in хийсэн тамирчид мөн тийм хэмжээнд өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Та хэрвээ тамирчин бол өөрөөсөө одоо All in хийсэн үү гээд асуугаад үзээрэй. Хэрвээ тийм бол гэмтэл гэдгийг дундын цэг болгоод гэмтэл хүртэл юу хийж чадахаа, гэмтвэл юу хийж чадахаа бодоод үз. Азгүй өдөр, газар доороос гарч ирсэн гайнаас болж бэртвэл яах вэ? Юу хэрэгтэй болох вэ? Танд хангалттай эмчилгээний зардал, амьдрах орлогын өөр эх үүсвэр байгаа юу?

Тэгэхээр эдгээр эрсдэлээс яаж өөрийгөө хамгаалах вэ? Даатгал. Даатгал гэдэг зөвхөн эрсдэлийн дараа нөхөн төлбөр буюу эмчилгээний зардал өгдөг газар биш ба карьерыг тань тэр чигээр нь хамгаалдаг, эрсдэл гэмтлийн дараа ч түүнийгээ үргэлжлүүлэх боломжийг олгож гүүр болдог. Nba-н зүгээс багуудад гарааны 5-таа заавал даатгуулсан байх шаардлагыг тавьдаг. Тэдгээр тамирчид даатгалд цалингийнхаа 4-7%-тай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулдаг. Мөн карьер дуусах хэмжээний бэртэл авах үеийн даатгалын хамгаалалт ковидын үеэс хойш 317К$--2.5М$ болж өссөн байна. Nba дундаж цалин 7.7М$ гэвэл даатгалын хураамж нь 300,000$ буюу Монгол төгрөгөөр 900 сая төгрөг болно. Ийм их мөнгийг тэд өөрийгөө хамгаалж төлдөг.

Бид зээл гэдэг зүйлийг бүгд авч сурсан. 2 хувь 20 хувийн хүүний ялгааг одоо бүгд мэддэг шиг даатгалын ач холбогдлыг ч мөн одоо ойлгох цаг болжээ. Юуг хамгаалуулахыгаа өөрсдөө шийддэг байгаасай, төлсөн хураамж нь ирээдүйн хөрөнгө оруулалт гэдгийг мэдээсэй гэж бид хүсэж байна.

Хэрвээ та ч мөн тэмцээн уралдаанд орох төлөвлөгөөтэй бол багаараа, эсвэл бүр ганцаараа ч богино хугацаатай, бага хураамжтай "Тамирчны гэнэтийн ослын даатгалаа" бидэнд хандаж хийлгээрэй.

МОСБХ баг хамт олонд болон оюутан тамирчидадаа амжилт хүсье! #Монредаатгал #БиДаатгалтайТамирчин #MCBA

bottom of page