top of page

Монре даатгал ХХК болон Remax Nomad хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.



Харилцагчдадаа эрсдэлгүй, амар тайван, аюулгүй нийгмийг бий болгохоор Монре даатгал ХХК болон RE/MAX Nomad хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.


Энэхүү хамтын ажиллагаагаараа RE/MAX Nomad-д тусгай даатгалын үйлчилгээ үзүүлэхээр боллоо.


Мөн Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд анх удаа бусдын өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан байгууллагын хариуцлага болон агентын хариуцлагын даатгалыг хийлгэж бусад компанид жишиг болж байгаад бид талархаж байна. 😎


Манай Монре Даатгал ХХК нь үйлчлүүлэгч, байгууллага эрсдэлээ зөв тогтоож оновчтой удирдах, цаашилбал үйл ажиллагаа болон санхүүгийн тогтвортой байдлаа хангаж ажиллахад нь туслах зорилгоор онцлог даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг боловсруулан гаргах эрхэм зорилготой ажилладаг.


RE/MAX Nomad нь хүмүүст ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхэд нь мэргэжлийн зөвлөгөө өгч үйлчилгээ үзүүлэхээс гадна чадварлаг агентуудыг бэлддэг Дэлхийн топ франчайз компаниудын нэг, үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани юм.


Comments


bottom of page