Даатгалын мэргэжилтэн зөвлөж байна #1

Эхний сэдэв: “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал “болон “Тээврийн хэрэгслийн даатгал”-ын ялгаа ЖХАЖД: Даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгал бөгөөд энэхүү даатгалыг заавал хийлгэнэ. Энэхүү даатгалаар даатгуулагч замын хөдөлгөөнд оролцох явцдаа гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан тохиолдолд нөхөн төлбөрийг олгоно. ТХД: Энэхүү даатгалаар даатгуулагчийн эзэмшиж, ашиглаж байгаа тээврийн хэрэгсэлд хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөрийг олгоно. Та тээврийн хэрэгслийн даатгалтай байснаар дараах эрсдэлээс хамгаалагдах боломжтой. 1. Хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл 2. Зогсоолын эрсдэл 3. Байгалийн эрсдэл 4. Галын эрсдэл 5. Хулгайн эрсдэл Та дэлгэрэнгүй мэдээллийг 7777-9000-руу залган авах боломжтой Э.Жаргалмаа /Даатгалын зуучлалын ахлах менежер-89093535/


4 views0 comments