Cэдэв: “Ажил олгогчийн хариуцлагын даатгал"
Ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэх байх үедээ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдах эсвэл нас барсан тохиолдолд ажил олгогчид ирэх хуулийн хариуцлагыг даатгагч хүлээн авч нөхөн төлбөр олгодог. Энэхүү даатгал нь зөвхөн ажлын 8 цагаар бус 24 цагийн хамгаалалтыг олгоно. Ажлын байрнаас гадна бусад ажил үүргээ гүйцэтгэж байгаа газар, ажилдаа ирж очих зам ч хамгаалалтад багтдаг. Ажилтандаа хайртай хариуцлагатай ажил олгогч бүрийн сонголт бол Ажил олгогчийн хариуцлагын даатгал юм
Аливаа даатгалын гэрээг байгуулахдаа ямар эрсдлийг хэдэн төгрөгийн хураамж авч хамгаалж байгааг харахаас гадна, гэрээний хасагдах хэсэг буюу даатгалын хамгаалалт үйлчлэхгүй байх нөхцөлтэй нарийн танилцах нь чухал.
Та дэлгэрэнгүй мэдээллийг 7777-9000-руу залган авах боломжтой
Д.Урангоо /Даатгалын ахлах андеррайтер/
Мэйл хаяг: urangoo@monre.mn
Comentarios