Газар хөдлөлтийн өмнө авах арга хэмжээ болон Япон улс үүнээс хэрхэн сэргийлдэг талаар сонирхолтой мэдээлэл уншаарай Япон улс газар хөдлөлтөөс хэрхэн сэргийлдэг вэ? 1. Галт тэрэг Газар хөдлөлтийн идэвхжилийг хянах зорилгоор галт тэрэгний зам бүр дээр сейсмометр(газар хөдлөлтийг хэмждэг төхөөрөмж ) суурилуулсан. Газар хөдлөлтийг дохио өгөх үед систем нь автоматаар газар хөдлөлт болохоос өмнө галт тэргийг зогсоодог.
Галт тэргийг замаас гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд хамгаалалтын хашлага гэх мэт аюулгүй арга хэмжээ авсан ба ихэнх замыг ганхах хөдөлгөөнийг дэмжих зорилгоор барьсан. Маш хурдтай явж байгаа хурдны галт тэрэг ч зогсоход зорчигчдод аюул учирдаггүй. 2. Барилга Газар хөдлөлтийн үед тэнгэр баганадсан өндөр барилгууд нурж уналгүй үлддэг нь Японы инженерийн гайхамшиг юм. Ихэнх нь барилгууд нь хөдөлгөөнийг тогтворжуулахын тулд эсрэг жингийн систем суурилуулсан. Жижиг байшингууд нь уян хатан суурин дээр баригдсан бөгөөд 6 чиглэлд хөдөлгөөнийг шингээж, газар хөдлөлтийн нөлөөг бууруулдаг. Газар хөдлөх үед цахилгаан шатууд автоматаар унтардаг ба хий, цахилгаан, усны шугам нь асаалттай үед автоматаар унтарч, гал түймэр, үер, дэлбэрэлтээс урьдчилан сэргийлдэг. 3. Хүмүүс Хүүхдүүд газар хөдлөх үед авах арга хэмжээг цэцэрлэгт байх үеэсээ эхлээд суралцдаг. Хүүхдүүд сургуульд байхдаа дасгал сургуулилтаа хийж, сандрахгүй тайван байхыг суралцаж, дадлагын төхөөрөмж дээр туршлага хуримтлуулдаг. Газар хөдлөлтийн үед хүн бүр тайван "сандрахгүй" байдаг. Хүмүүс айсан ч гэсэн протоколыг дагаж, хамгийн аюулгүй орчин бүрдүүлэхийг хичээдэг. 4. Японы гэр бүлүүд гэр бүлийн гишүүн бүрд яаралтай тусламжийн хэрэгслээр дүүрэн үүргэвч байдаг. Эдгээр үүргэвчинд хоол хүнс, эм тариа, нарны эрчим хүчний цэнэг хадгалагч болон хэрэгцээтэй гэж үзсэн бусад зүйлс багтдаг. Эдгээр үүргэвчнүүдийг хариуцлагатай нямбай арчилж, хэзээ ч мартдаггүй. Япончууд үнэхээр эелдэг, халамжтай хүмүүс бөгөөд хэрэв танд тусламж хэрэгтэй бол туслахаас татгалзахгүй ээ. Бас тэд даатгалд ихээхэн ач холбогдол өгдөг ба 50-60% нь даатгалд бүрэн хамрагдсан байдаг. Даатгалаа хийлгэхээ битгий мартаарай
Comments