Найзууд тэхийн зогсоол орсон байна лээ. Би тэрэлж орсон. Зорьж ч биш бүр хүмүүст чигжиж санаандгүй явсан юм л даа. Шилэн байшин, шавар байрнаас өөр юм барагтай хараагүй надад тэр хавь чинь жигтэйхэн сайхан санагдаад. Уул хад нь ч сүндэрлээд л, үнээ мал ч гүйлдээд л сайхан байваа. Хонин цагаан үүл сонсоод инээж ханиаж очсон бид хэд буцахдаа тэгж мяарна гэж хэн санах вэ. Тэр нэгэн хот бараадах өдрийн өмнөх шөнө бидний унаж ирсэн машиныг буцаагаад аваад ирнэ гээд авад явсан ч буцаж ирсэнгүй. Осол гарсан аж.
За тэгээд маргааш нь өглөөний сайхнаас өдрийн халуун нар хүртэл яаж буцахаа гайхаад хэвтээд л байлаа. Сүүлдээ тэр хавийн "Бэлтгэлтэй" амрагчдийн машинд зөвшөөрөлтэйгөөр туулайчлаад ядаж Налайхын цаад зах хүртэл хүргүүлэх болов. Явж явж эргээд харсан туулсан зам маань ямар богинохон, туулах зам ямар урт байсан гэж санана. Хүмүүс чинь хуушуур, тарвас зараастай сайхан налайраад л. Мань хэд тэгсэн мах шарж идсэн тогоо төмпөнгөө баричихсан алхаад л алхаад л. Гутал будаа, гоо сайхан будаа. Тэгсэн гэнэт хажуунаас нэг тээврийн жолооч ах чагнаалдаж байна шүү. Яасан гэсэн, суучих хүргээд өгье гэнэ. Хоёулаа байсан болохоор за үзэлцсэн ч барна гэж бодоод гуяа алгадаад суув. Жолооч ах Оросоос өчигдөр ирсэн гэнэ. За тэгээд заншил ёсоор Монгол үндэстний дархлаа, Хужаагийн бодлогыг нь сонсоод л толгой дохиод л "настри" унагачихгүйхэн шиг явсаар зайсан дээр нэг бууж бадайрсан гуяа амраалаа даа.
Налайхаас наашаа алхсан нөхдийн адал явдал ийнхүү оршвой. Гэрээсээ гарч л байгаа бол ойр гэж басахгүй бэлтгэлээ тултал нь хангаарай нөхдөө.
Сэтгэл тэнүүн Санаа амар Сайхан аялаарай!
7777-9000 #Аялахцагболлоо #Монредаатгал #Аяллынтэмдэглэл