_DSC5441.jpg

Байна уу? Монре

       Монре Даатгал ХХК нь 2017 оноос эхлэн “БАЙНА УУ МОНРЕ” дуудлагын даатгалын үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн билээ. Энэхүү үйлчилгээ нь анх удаа харилцагчдад даатгалаа заавал өөрийн биеэр ирэлгүйгээр хүссэн газраасаа утсаар холбогдон хийлгэх боломжийг нээсэн явдал байв. Өдгөө энэ үйлчилгээ нь зөвхөн утсаар гэлтгүй та өөрийн ашигладаг сошиал сувгаар бидэнтэй холбогдон даатгалаа хийлгэх боломжтой болсон. Бид даатгуулагч таны үнэт цагийг хэмнэх, даатгалын гэрээний дуусаж буй хугацааг мартаж гэрээгээ хийлгээгүйн улмаас учирч болох эрсдэлээс хамгаалах үүднээс гэрээний хүчинтэй хугацаа дууссан болон дуусахаас өмнө мэдэгдэн, даатгалын гэрээг сунгаж email болон Facebook chat хэсгээр илгээж байна.