top of page
ТХД - ГХЗ

Гэрээний хураангуй заалт

Тээврийн хэрэгслийн даатгал

      Иргэн таны санаатай болон санамсар болгоомжгүй үйлдсэн эрсдэл, гуравдагч этгээдээс санаатай болон санамсаргүй үйлдсэн  эрсдэлд эзэн холбогдогч нь тодорхойгүй тохиолдолд нөхөн олговор олгодог даатгалын бүтээгдэхүүн юм.

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Талууд гэрээ болон даатгалын баталгаанд заагдсан нэр томъёог дараах утгаар ойлгоно.  Үүнд:

  • Даатгалын эрсдэл - Даатгалын зүйлд хохирол учруулж болох гэрээнд заасан эрсдэлийн жагсаалтыг;

  • Даатгалын үнэлгээ - Даатгалын зүйлийн мөнгөн илэрхийллийн хэмжээ буюу даатгалын хамгаалалтын дээд хэмжээг;

  • Жолоо шилжүүлэх эрх - Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд нэр нь дурдагдаж, зөвшөөрөгдсөн жолоодох эрх бүхий этгээд даатгалын зүйлийг ашиглаж хэрэглэх үеийн эрхийг;

  • Зориулалтын зогсоол - Тээврийн хэрэгсэл байрлуулах зориулалттай барилгын норм ба дүрэмд заасан авто зогсоолын шаардлага хангасан, автомашины зогсоолын МNS 5342:2003 Монгол Улсын стандартад нийцсэн, МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 5.17-д заасан “зогсоол” тэмдэг бүхий талбайг;

  • Тогтсон маршрутын зам - Урьдаас төлөвлөн тогтсон зорчих замыг;

  • Гадны нөлөөтэй гал түймэр - Тээврийн хэрэгслийн өөрийн эд ангийн ажиллагаанаас шалгаалаагүй гадны нөлөөнөөс үүссэн гал түймрийг;

ХОЁР. ДААТГАЛЫН ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА, ХУРААМЖ ТӨЛӨХ

  • Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээний хүчинтэй хугацаанд Даатгалын  тухай хууль тогтоомжид өөрчлөлт орсон нь энэхүү гэрээний нөхцөлийг өөрчлөх, хүчингүйд тооцох үндэслэл болохгүй.

  • Гэрээг цуцалж, хугацаанаас өмнө дуусгавар болгох тохиолдолд Даатгагч эрсдэлийг өөртөө хүлээж байсан хугацаанд ногдох хураамж болон даатгалтай холбогдон гарсан зардал, үзүүлсэн үйлчилгээний хөлсийг хасаж, дараах хувь хэмжээгээр тооцон хураамжийг буцаан олгоно. 

Даатгалын хүчинтэй үйлчилсэн хугацаа
Буцаан олгох хувь
Даатгалын хүчинтэй үйлчилсэн хугацаа
Буцаан олгох хувь
121- 150 хоног
39%
270-365 хоног
0%
91-120 хоног
47%
241-270 хоног
6%
61-90 хоног
55%
211-240 хоног
14%
31-60 хоног
64%
181-210 хоног
32%
1-30 хоног
72%
151-180 хоног
31%

ГУРАВ. ДААТГАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Даатгагч дараах эрхтэй. Үүнд:

 

  • Аливаа тохиолдол бий болсон үед түүний шалтгаан, нөхцөлийг судлах зорилгоор газар дээрх үзлэг хийх, даатгалын зүйлийн үнэлгээ нь зах зээлийн үнэтэй тохирч буй эсэх, хөндлөнгийн байгууллагын тогтоосон хохирлын үнэлгээний дүнг үндэслэлтэй эсэх болон тухайн тохиолдолтой холбоотой даатгуулагчийн тайлан, баримтыг шалгах, шаардах, эрх бүхий байгууллагаар шалгуулах, бүрдүүлсэн баримт бичиг, бусад нэмэлт баримт материал, мэдээллийг бүрэн судалж үзсэний үндсэн дээр нөхөн төлбөрийг шийдвэрлэх

  • Даатгагч бүрэн сүйрэл, хэсэгчилсэн хохирлыг орлуулж сольсон тохиолдолд гэмтсэн эд анги, хэсгүүдийн үлдэгдэл, сэлбэг, эд анги даатгагчийн шилжүүлэн авах

ДӨРӨВ. ДААТГУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Даатгуулагч дараах эрхтэй. Үүнд:

 

  • Даатгалын тохиолдол бий болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөрийн хүсэлтийг шийдвэрлэхийг даатгагчаас шаардах

  • Даатгуулагчийн эрх, үүрэг бусдад шилжих бол шинэ эзэмшигч гэрээнд өөрчлөлт оруулах саналыг даатгагчид тавих;

 

Даатгуулагч дараах үүрэгтэй. Үүнд:

 

  • Даатгалын хураамжийг даатгагчид гэрээнд заасны дагуу төлөх

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, бусад холбогдох хууль болон холбогдох дүрэмд заасан үүргийг чандлан сахиж биелүүлэх

  • Тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ даатгалын гэрээ байгуулах үеэс нэмэгдсэн тохиолдолд зөрүү үнэлгээнд тохирох хураамжийг нэмж төлж даатгалын үнэлгээг нэмэгдүүлэх

  • Даатгалын хураамжийг төлбөрийн хуваарийн дагуу төлж байх үед даатгалын тохиолдол гарч хохирол учирсан бол үлдэгдэл хураамжийг даатгагчид бүрэн төлөх

ТАВ. НӨХӨН ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

  • Тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс багаар даатгуулсан тохиолдолд гэрээнд заасан даатгалын үнэлгээг зах зээлийн үнэд харьцуулсан хувиар нөхөн төлбөрийг тооцно. 

  • Нөхөн төлбөрийг олгоход даатгалын гэрээний хураангуйд заасан даатгуулагчийн хариуцах хэсгийг нэхэмжилсэн хохирлын дүнгээс тооцоолж хасаж олгоно.

  • Тээврийн хэрэгсэл бүрэн эсвэл хэсэгчлэн хулгай, дээрэмд өртсөн болохыг цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн шийдвэрлэнэ.

  • Даатгагч гэрээнд заасны дагуу шаардлага хангасан, бүрэн гүйцэд нөхөн төлбөрийн материалыг даатгуулагчаас хүлээн авснаас хойш гэрээнд өөрөөр заагаагүй бол ажлын 3-10 хоногт багтаан шийдвэрлэнэ.

  • Нөхөн төлбөрийн материал бүрдүүлэх хугацаанд хохирол учирсан хэсэгт дахин хохирол учирсан бол даатгагч хохирлыг нөхөн төлөхдөө нэгтгэж, нэг үнэлгээнд багтаан нөхөн төлбөрийг олгоно.

 

ЗУРГАА. ХАСАГДАХ ХЭСЭГ

  • Даатгуулагч ослын талаар нэн даруй эрх бүхий байгууллагад мэдэгдэж ослын шалтгаан нөхцөлийг тогтоолгоогүй тохиолдол;

  • Шалтгаан нь тодорхойгүй буюу нотлох боломжгүй хохирол;

  • Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгуулагчийн дагаж мөрдөх ёстой холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн үйлдэл, түүний үр дагавраас учирсан хохирол;

Засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, будалт, нөхөн сэргээх зэрэг үйлчилгээний улмаас үүссэн аливаа эвдрэл, гэмтэл, өөрчлөлтүүд;

bottom of page