top of page
ИГОД - ГХЗ

Гэрээний хураангуй заалт

Иргэдийн гэнэтийн ослын даатгал

      Иргэн таны гэнэтийн болон санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас өөрийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан хохиролд  нөхөн олговор олгодог даатгал юм.

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Талууд гэрээ болон даатгалын баталгаанд заагдсан нэр томъёог дараах утгаар ойлгоно.  Үүнд:

  • Өөрийн хариуцах хэсэг - Даатгалаар олгогдож буй нөхөн төлбөрийн дүнгээс хасагдах мөнгөн дүнгийн хэмжээг;

  • Хасагдах хэсэг - Даатгагч нөхөн төлбөр олгохгүйгээр гэрээнд заасан нөхцлүүдийг;

  • Хөдөлмөрийн чадварбүрэн алдах - Эмч нарын зөвлөгөөнөөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 70 буюу түүнээс дээш хувиар тогтоохыг;

  • Хөдөлмөрийн чадвар хагас алдах -  Эмч нарын зөвлөгөөнөөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 10-69 хувиар тогтоохыг;

  • Хөдөлмөрийн чадвар түр алдах  -  Даатгуулагч өөрийн эрхэлж, гүйцэтгэж байсан ажлыг тодорхой хугацаагаар гүйцэтгэж чадахгүйгээр гэмтэж эмнэлэг, амбулатори, гэрээр 90 хүртэлх хоногийн хугацаагаар эмчлүүлэхийг;

  •  Ажилтан - Даатгуулагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтныг;

  • Иргэн - Тухайн улсын байнгын хүн амын тоонд багтах бөгөөд үндсэн хуулиар олгосон бүх эрхийг эдлэх эрхтэй, үндсэн хуульд заасан бүх үүргийг биелүүлэх үүрэгтэй этгээд:

ХОЁР. НӨХӨН ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

  • Даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд даатгалын үнэлгээнээс100%-иар тооцож нөхөн төлбөр олгоно.

  • Хөдөлмөрийн чадвараa түр болон хагас алдсан тохиолдолд эмнэлэг, амбулаториор эмчлүүлэхэд гарсан эмчилгээний зардлыг даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлбөрийг олгоно.

  • Даатгуулагч гэнэтийн ослын улмаас гэмтэж бэртэн даатгалын нөхөн төлбөр авсны дараа даатгалын хугацаанд уг гэмтлийн үр дагаврыг дахин эмчлүүлсэн, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн тохиолдолд гарсан эмчилгээний зардлыг даатгалын хугацаанд нэг удаа 100% нөхөн төлнө

  • Аюул осол, хохирол нь хуулийн болон мэргэжлийн байгууллагаар шалгагдаж байгаа нөхцөлд нөхөн төлбөр шийдвэрлэх хугацааг сунгаж болно.  

ГУРАВ.ДААТГУУЛАГЧИЙН ЧАНДЛАН САХИХ ДҮРМҮҮД

  • Даатгалын хураамжийг хугацааны дагуу шилжүүлэх

  • Худал мэдээлэл,хуурамч баримт материал гаргаж өгөхийг хориглох

  • Луйвар, залилангийн сэдэлтэй үйлдлийг хориглох

  • Даатгуулагч эрсдэлийн удирдлагыг зохих түвшинд хангах

ДӨРӨВ.ТАЛУУДЫН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ НӨХЦЛҮҮД

  • Даатгалын гэрээг хугацаанаас өмнө цуцлахад хүрвэл гэрээ цуцлагдаж буй өдрөөс хойш үлдсэн хугацаанд ногдох даатгалын хураамжаас тухайн даатгалтай холбогдон гарсан зардлыг хасч үлдэх хэсгийг даатгуулагчид буцаан олгоно.

  • Даатгуулагч даатгалын хугацаанд нөхөн төлбөр авсан тохиолдолд гэрээ цуцлагдах үед хураамжийг буцаан олгохгүй.

  • Даатгагч нь Монгол Улсын хуулиар зөвшөөрснөөс бусад нөхцөлд даатгуулагчийн талаархи мэдээлэл, баримт материалын нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.

  • 72 цагийн дотор нэгээс дээш удаа тохиолдсон газар хөдлөлт, үер, хүчтэй салхийг даатгалын нэг тохиолдол гэж үзнэ.

ТАВ.ХАСАГДАХ ХЭСЭГ

  • Осол гэмтлийн бус шалтгаантай өвчин эмгэгийн улмаас эмчилгээ хийлгэсэн.

  • Гэнэтийн осолд орсны улмаас бий болсон эмчилгээтэй холбоогүй бусад нэмэлт зардал

  • Санаатайгаар өөрийн биед гэмтэл учруулсан, гэмтэл учруулахыг завдсан, амиа хорлосон, амиа хорлохыг завдсан зэргээс үүссэн гэмтэл, бэртэл

  • Даатгалын эрсдэл нь мэргэжлийн байгууллагаар нотлогдоогүй тохиолдол

bottom of page