
Гэрээний зөвлөгөө
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал
Даатгалын эрсдэл:
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь зөвхөн замын хөдөлгөөнд оролцож байх үед таны бусдад учруулсан хохирол буюу бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохиролыг нөхөн олгодог бөгөөд хэрэв та өөрийн автомашинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх бол Тээврийн хэрэгслийн даатгал буюу сайн дурын даатгалд хамрагдаж болно.
Даатгалын хураамж:
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамж нь суурь хураамж дээр дараах 9 итгэлцүүрээр тооцоологддог ба жолооч болон тээврийн хэрэгслээс хамаарч харилцан адилгүй байна. Та хураамжаа их болон бага гарч байгаа шалтгааныг эдгээр хүснэгтээс харж болох бөгөөд энэхүү итгэлцүүрийг Даатгалын холбооноос жолооч бүрд тооцоолон гаргадаг. Хэрэв та эргэлзэж байгаа бол даатгалын компани болон даатгалын холбоо руу холбогдон лавлаж болно.
И1
И2
И3
И4
И5
И6
И7
И8
И9
Даатгалын гэрээ:
-
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ нь заавал тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу тээврийн хэрэгслийн цэнхэр гэрчилгээн дээр нэр заан тусгагдсан хувь хүн, албан байгууллага, банк бусын нэр дээр хийгдэнэ. Хэрэв гэрээ эзэмшигчийн нэр дээр хийгдээгүй тохиолдолд тус гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ буюу даатгалын тохиолдолд болоход гэрээ үйлчлэхгүй.
-
Тээврийн хэрэгслээ зарсан, эзэмшигч солигдсон тохиолдолд даатгагчтай холбогдон гэрээнд өөрчлөлт оруулах
-
Гэрээнд өөрчлөлт оруулах тохиолдолд даатгагчтай холбогдон шаардлагатай мэдээллийг өгч гэрээнд өөрчлөлт оруулах
-
Гэрээнд дээрх тохиолдлуудаас шалтгаалан өөрчлөлт оруулах тохиолдолд өмнөх гэрээ цуцлагдан, өөрчлөлт оруулах өдрөөс эхлэн шинэ гэрээ хийгдэх ба өмнөх гэрээн дээр нөхөн төлбөр аваагүй тохиолдолд үлдсэн хураамжийг тооцоолон шинэ гэрээ рүү шилжүүлж болно.
-
Даатгалын гэрээн дээрх итгэлцүүр бодитой бус, эсвэл даатгуулагч та санал нийлэхгүй байгаа тохиолдолд Даатгалын холбоогоос лавлах