top of page
ЖХАЖД - ГХЗ

Гэрээний хураангуй заалт

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

     Иргэн та хуулийн дагуу албан журмын даатгалд заавал хамрагдах ёстой бөгөөд энэхүү даатгал нь таныг замын хөдөлгөөнд оролцохдоо бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд даатгалын компани таны өмнөөс хариуцлага хүлээн нөхөн олговор олгодог даатгал юм.

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Талууд гэрээ болон даатгалын баталгаанд заагдсан нэр томъёог дараах утгаар ойлгоно.  Үүнд:

  • “жолооч” гэж жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.1-д заасан “...автотээврийн хэрэгсэл болон мотоциклийг жолоодож яваа хүнийг;

  • “жолоочийн даатгалын тохиолдол” гэж Жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.9-д заасан “...жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдлыг”;

  • Тогтсон маршрутын зам - Урьдаас төлөвлөн тогтсон зорчих замыг;

 

ХОЁР. НӨХӨН ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

  • Даатгагч даатгалын тохиолдлын дуудлага хүлээн авч шалгахдаа Жолоочийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасныг үндэслэнэ.

  • Хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг тодорхойлоход Жолоочийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд, даатгагч нь хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож, нөхөн төлбөр олгоход тус хуулийн 19 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэнэ.

  • Хохирогчид хохирол учирсан нь даатгуулагчийн гэм буруутай холбогдолгүй болох нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол тухайн буруутай этгээдээс;

ГУРАВ. ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖ

  • Мэргэшсэн жолооч болон С, D ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолоочийн даатгалын үнэлгээ нь тухайн даатгуулагчийн жолоодож замын хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийн ангиллын дагуу энэ журмын 4.1-д заасан хэмжээтэй байна.

  • Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.3-т заасны дагуу Автотээврийн тухай хуулийн 3.1.15-д заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон “C” “D” ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулна.

  • Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо 3.1-д заасан даатгалын суурь хураамжийн хэмжээг Жолоочийн даатгалын тухай хуулийн 11.1-д заасан итгэлцүүрээр нэмэгдүүлж буюу хорогдуулж тооцно.

ДӨРӨВ. ДААТГУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Даатгуулагч дараах эрх, үүрэгтэй. Үүнд:

  • Даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг тухайн даатгалын тохиолдол гарсан даруйд нөхөн төлөхөөр жолооч хохирогчтой тохиролцсон бол энэ тухайгаа даатгагчид мэдэгдэх бөгөөд даатгагчаас эргэн төлүүлэхээр даатгагчийн зааврын дагуу хохирлыг жолооч барагдуулж болно.

ТАВ. ДААТГАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Даатгагч дараах эрх, үүрэгтэй. Үүнд:

  • Даатгалын гэрээний хугацаанд бий болсон уг гэрээтэй холбоотой бүхий л мэдээллийг даатгуулагчид үнэ төлбөргүй гаргаж өгөх;

  • Даатгагч нь нөхөн төлбөр буюу хохирлын хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгуулагч, хохирогчоос шаардах;

ЗУРГАА. ХАСАГДАХ ХЭСЭГ

  • Сэтгэл санааны хохирол;

  • Хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол;

  • Даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол;

  • Жолоочийн даатгалын тухай хууль болон энэ гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол.

bottom of page