Select Page

Mонголын Пажеро клубээс зохион байгуулсан “Scorpion 4×4” 2017 тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Монре даатгал оролцлоо.

Монголын Мицүбиши Пажеро клуб НҮТББ-ийн нэрэмжит бартаат замын тэмцээн 3 дахь жилдээ Scorpion 4×4 2017 нэртэйгээр 2017 оны 04 сарын 08-ны өдөр Налайх дүүрэгт зохион байгуулагдлаа.      Энэ жилийн тэмцээний хувьд олон улсын жишигт нийцсэн, нээлттэй тэмцээн гэдгээрээ онцлогтой болж өнгөрлөө. 

Автомашины бартаат замын уралдаан нилээдгүй эрсдлийг дагуулж байдаг. Тиймээс уралдааны оролцогч нарт зориулан тэмцээний үеэр гарч болох гэнэтийн осол болон 6 сарын хугацаанд гарч болох эрсдлээс хамгаалах,сэргийлэх үүднээс манай Монре даатгал ХХК нь Гэнэтийн ослын даатгалаар бүрэн хэмжээний даатгалын хамгаалалт хийлээ. 

Монре даатгал ХХК-ын  зүгээс нийгмийн сайн сайхны төлөө сонирхлынхоо дагуу цагаа зөв боловсон өнгөрөөж байгаа залуучуудыг  байнга дэмжиж оролцдог. Үүний тод жишээ нь “Scorpion 4×4”  автомашин сонирхогчдын бартаат замын уралдааныг Монголын Мицүбиши Пажеро клубтэй хамтран амжилттай  зохион байгуулласан үйл ажиллагаа юм.