Select Page

Даатгалын зүйл

Бүх төрлийн үл хөдлөх хөрөнгө. Үүнд: Оффисын болон үйлдвэрийн барилга байгууламж, агуулах, эмнэлэг, сургууль, үйлчилгээ, худалдаа түрээсийн зориулалттай барилга, уурхайн хөрөнгө, барилга байгууламж

Бүх төрлийн хөдлөх хөрөнгө. Үүнд: тавилга эд хогшил, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, бараа, түүхий эд материал

Даатгалын эрсдэл

  • Гал түймэр дэлбэрэлт
  • Цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал,богино холболт, цахилгааны соронзны нөлөөлөл, цахилгаан гүйдлийн шууд бус нөлөөлөл
  • Сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгний нөлөөлөл
  • Байгалийн гамшиг /үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи, цасан болон шороон шуурга/

Нэмэлт эрсдэл:

  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлээс учруулсан хохирол
  • Хулгай дээрэм
  • Үйлдвэрийн осол, барилга нурах

Даатгалын үнэлгээ, хураамж

  • Даатгалын үнэлгээг даатгалын зүйлийн өөрийн өртөг болон зах зээлийн үнийг баримтлан даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.
  • Даатгалын хураамжийг даатгалын үнэлгээнээс хувиар тооцох ба хураамжийн хувийг тухайн хөрөнгийн онцлог шинж, эрсдэлийн түвшин болон даатгалын эрсдэлийн сонголтоос хамаарч талууд харилцан тохиролцоно.

Нөхөн төлбөр

Даатгуулагчийн хөрөнгөнд даатгалын эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд даатгагч даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлбөрийг 100% олгоно.

Даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас хохирол үүссэн тохиолдолд хохирол бүрийн 20%-ийг даатгуулагч өөрөө хариуцна.