Select Page

Энэхүү даатгалаар даатгуулагч гэнэтийн аваар, ослын улмаас гэмтэж бэртсэн тохиолдолд гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө.

Даатгалын зүйл

Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдалт

Даатгалын эрсдэл

Гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдах

Даатгалын үнэлгээ, хураамж

Даатгагч даатгуулагч нар харилцан тохиролцож тогтоох ба хураамжийг даатгалын үнэлгээнээс хувиар тогтооно.

Нөхөн төлбөр

Даатгалын үнэлгээнээс дараах хувиар нөхөн төлбөр олгоно. Үүнд:

  • Даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээнээс 100%-иар тооцож олгоно.
  • Хөдөлмөрийн чадвараа хагас болон түр алдсан тохиолдолд мэргэжлийн эмчийн заавраар даатгуулагчийн эмнэлэг, амбулатори, гэрээр эмчлүүлэхэд гарсан эмчилгээний зардлыг үндэслэн даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлбөрийг олгоно.
  • Даатгуулагч гэнэтийн ослын улмаас гэмтэж бэртэн даатгалын нөхөн төлбөр авсны дараа даатгалын хугацаанд уг гэмтлийн үр дагаврыг дахин эмчлүүлсэн, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн тохиолдолд гарсан эмчилгээний зардлыг даатгалын хугацаанд нэг удаа 100% нөхөн төлнө