Select Page

Даатгалын зүйл  

Бүх ангилалын тээврийн хэрэгсэл

Даатгалын эрсдэл

БАГЦ ЭРСДЭЛИЙН ТӨРӨЛ Хураамжийн хувь
Хөдөлгөөнд оролцох үеийн 

Зам тээврийн осол /мөргөлдөх, шүргэлцэх, онхолдох/

– Жолоо шилжүүлэх үеийн эрсдэл

0.8%
Зогсоолын эрсдэл

Зогсоолд байрлуулах үедээ бусад биетийг шүргэх, мөргөх эрсдэл

– Зогсоол гараашд байх үед барилга нуралт, сантехникийн гэмтлээс үүдсэн усанд автах

– Гуравдагч этгээдийн санаатай болон санамсар болгоомжгүй үйлдэл

0.6%
Байгалийн эрсдэл

Үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи, цасан болон шороон шуурга

0.2%
Галын эрсдэл

Тээврийн хэрэгслийн цахилгааны холболтоос үүссэн галаас бусад гадны нөлөөллөөс үүдэлтэй галын эрсдэлүүд

0.4%
Хулгайн эрсдэл

Их биеийн хулгай дээрэм

– Хэсэгчилсэн хулгай /толь болон дугуйны хулгай жилийн хугацаанд дээд тал нь 4 удаа/

0.5%
Хураамжийн нийт хувь 2.5%
           
Нэмэлт үйлчилгээ Үндсэн 2 багц 3 багц 4 багц 5 багц
v Жолоочийн гэнэтийн ослын даатгал 500,000₮ хүртэл + + + + +
v 24 цагийн дуудлагын үйлчилгээ + + + + +
v 1 жилийн засварын баталгаа + + + + +
v Засварын газарт байх хугацааны зардал   + + + +
v Засварын газарт хүргэх зардал   + + + +
v Хохирлын үнэлгээний зардал     + + +
v Засварын дараах угаалга     + + +
v Дугуй хийлэх       + +
v Гадна болон дотор угаалга       + +
v Машин орлуулах үйлчилгээ /50км хүртэл/         +
v Нэмэлт тоноглол хэрэгсэлд учирсан хохирол /200,000 төгрөг хүртэл/         +

Даатгалын үнэлгээ, хураамж

  • Даатгалын үнэлгээг тогтоохдоо автотээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг үндэслэн даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.
  • Даатгалын хураамжийг даатгалын үнэлгээнээс хувиар тооцох ба хураамжийн хувь нь таны сонгосон багц эрсдэлээс хамаарч 0,8-2,5%-ийн хооронд байна.

Нөхөн төлбөр

  • Даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд даатгалын эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд даатгагч даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлбөрийг олгоно.
  • Нөхөн төлбөрийг хэмжээг тогтоохдоо даатгалын үнэлгээ болон зах зээлийн үнийг харьцуулсан хувиар тооцно.
  • Даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас хохирол үүссэн тохиолдолд хохирол бүрийн 20%-ийг даатгуулагч өөрөө хариуцна.