Select Page

Даатгалын зүйл

Бүх төрлийн орон сууц Үүнд: амьдрах зориулалттай орон сууц, хаус, хувийн сууц

Даатгалын эрсдэл

  • Гал түймэр дэлбэрэлт
  • Цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал,богино холболт, цахилгааны соронзны нөлөөлөл, цахилгаан гүйдлийн шууд бус нөлөөлөл
  • Сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгний нөлөөлөл
  • Байгалийн гамшиг /үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи, цасан болон шороон шуурга/

Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд дараах шалтгаанаас үүдэлтэй хохирол учруулах эрсдэл:

  • Гал түймэр, дэлбэрэлт
  • Ус алдалт
  • Цахилгаан эрчим хүчний гэмтэл

Даатгалын үнэлгээ, хураамж

  • Даатгалын үнэлгээг даатгалын зүйлийн өөрийн өртөг болон зах зээлийн үнийг баримтлан даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.
  • Даатгалын хураамжийг даатгалын үнэлгээнээс хувиар тооцох ба тухайн хөрөнгийн онцлог шинж, эрсдэлийн түвшин болон даатгалын эрсдэлийн сонголтоос хамаарч талууд харилцан тохиролцоно.

Нөхөн төлбөр

Даатгуулагчийн хөрөнгөнд даатгалын эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд даатгагч даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлбөрийг 100% олгоно.

Даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас хохирол үүссэн тохиолдолд хохирол бүрийн 20%-ийг даатгуулагч өөрөө хариуцна.