Select Page

Малын Индексжүүлсэн даатгалын  бүтээгдэхүүн нь Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотын  нутаг дэвсгэрт харъяалагдах малчин өрхийн 5 төрлийн малыг  эрсдэлээс хамгаалж, эрсдэл гарсан нөхцөлд тухайн сумын малын хорогдлын тодорхой хувийг даатгалын компани болон Засгийн газар хариуцан төлдөг даатгал юм.

Даатгалын зүйл

5 төрлийн мал /Адуу, Үхэр, Тэмээ, Хонь, Ямаа/

Даатгалын эрсдэл

Байгалийн  гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс болох зуд турхан болон хулгайд алдах,чоно нохойд идүүлэх, сураггүй алга болох

Даатгалын үнэлгээ, хураамж

Даатгалын үнэлгээг тогтоохдоо тухайн жилийн Хөдөө Аж Ахуйн Давхар Даатгал ХК-аас батлагдсан аймаг, сум тус бүрийн малын үнэлгээг баримтална. Хураамжийн хувийг тогтоохдоо тухайн жилийн Хөдөө Аж Ахуйн Давхар Даатгал ХК-аас батлагдсан аймаг, сум тус бүрийн хураамжийн хувийг баримтална.

Нөхөн төлбөр

Сумдын малын төрөл тус бүрийн нийт хорогдлоос босго үзүүлэлтийг хасч үлдсэн хувийн нөхөн төлбөрийг олгоно. Нөхөн төлбөр олгох нөхцөл нь тухайн оны жилийн эцсийн мал тооллогоос дараа оны хагас жилийн мал тооллого хүртлэх хугацааны малын эрсдэл байх бөгөөд гол үзүүлэлт нь босго оноо байна.