Select Page

Энэхүү даатгалаар даатгуулагч гэнэтийн аваар, ослын улмаас гэмтэж бэртсэн тохиолдолд гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө.

Даатгалын зүйл

Даатгуулагчийн амь нас эрүүл мэнд, эмчилгээний зардал, алдагдсан орлого

Даатгалын эрсдэл

  • Байгалийн эрсдэл
  • Үйлдвэрлэл техникийн эрсдэл
  • Ахуйн эрсдэл
  • Тээврийн хэрэгслээр зорчих үеийн эрсдэл
  • Мал амьтдын нөлөөгөөр үүсэх эрсдэл
  • Гадны нөлөөллийн эрсдэл

Даатгалын үнэлгээ, хураамж

Даатгалын үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоох ба үнэлгээний доод хязгаар нь 1,000,000 төгрөг байна. Даатгалын хураамжийг даатгалын үнэлгээнээс хувиар тогтооно.

Нөхөн төлбөр

Даатгалын үнэлгээнээс дараах хувиар нөхөн төлбөр олгоно. Үүнд:

  • Даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээнээс 100%-иар тооцож олгоно.
  • Хөдөлмөрийн чадвараа хагас болон түр алдсан тохиолдолд мэргэжлийн эмчийн заавраар даатгуулагчийн эмнэлэг, амбулатори, гэрээр эмчлүүлэхэд гарсан эмчилгээний зардлыг үндэслэн даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлбөрийг олгоно.
  • Даатгуулагч гэнэтийн ослын улмаас гэмтэж бэртэн даатгалын нөхөн төлбөр авсны дараа даатгалын хугацаанд уг гэмтлийн үр дагаврыг дахин эмчлүүлсэн, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн тохиолдолд гарсан эмчилгээний зардлыг даатгалын хугацаанд нэг удаа 100% нөхөн төлнө