Select Page

 

Даатгалын зүйл

Зээлийн эргэн төлөлт

Энэхүү даатгалаар урт хугацааны зээл авсан даатгуулагч гэнэтийн аваар ослын улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа 75% -аас дээш алдсан тохиолдолд төлөгдөөгүй үлдсэн үлдэгдэл зээлийн төлбөрийг даатгалын үнэлгээнд багтаан төлнө.

Даатгалын эрсдэл

Дараах шалтгааны улмаас зээлийн төлбөр тасалдах:

  • Гэнэтийн аваар ослын улмаас нас барсан
  • Хөдөлмөрийн чадвараа 75%-аас дээш алдсан

Даатгалын үнэлгээ, хураамж

Даатгалын үнэлгээг тогтоохдоо зээлийн хэмжээг үндэслэн тогтооно. Даатгалын хураамжийг даатгалын үнэлгээнээс хувиар тооцох ба хураамжийн хувь нь даатгуулагчийн эрсдлийн түвшингээс хамаарна.

Нөхөн төлбөр

Даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа 75%-аас дээш алдсан тохиолдолд нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээнээс 100%-иар тооцож олгоно.

Зээлдэгч, хамтран зээлдэгчийн аль нэг нас барсан тохиолдолд тухайн үеийн зээлийн үлдэгдэл төлбөрөөс нас барсан зээлдэгчид ногдох зээлийн хэсгийг тооцож нөхөн төлбөр олгоно.