Даатгалын зүйл
Даатгуулагчийн барьцаанд тавьсан хөрөнгө /Барилга байгууламж, машин техник, бүх төрлийн хөрөнгө/
Зээл авсан даатгуулагчийн барьцаанд тавьж буй хөрөнгөнд даатгалын эрсдлийн улмаас хохирол учирсан тохиолдолд даатгуулагчийн хариуцах хэсгийг хасч даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлбөрийг олгоно.
Даатгалын эрсдэл
- Гал түймэр, дэлбэрэлт
- Цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт, цахилгаан соронзны нөлөөлөл, цахилгаан гүйдлийн шууд бус нөлөөлөл
- Сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгний нөлөөлөл
- Байгалийн гамшиг /үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи/
Даатгалын үнэлгээ, хураамж
- Даатгалын үнэлгээг даатгалын зүйлийн зах зээлийн үнийг баримтлан даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.
- Даатгалын хураамжийг барьцаа хөрөнгийн нэр төрөл, байршил, үнэлгээ зэргээс хамааруулан харилцан тохиролцож тогтооно.
Даатгалын нөхөн төлбөр
- Даатгуулагчийн хөрөнгөнд даатгалын эрсдлийн улмаас хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөрийг 100% олгоно.
- Даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан тохиолдолд даатгуулагч хохирлын 20%-ийг өөрөө хариуцна.