Select Page

Энэ даатгалаар даатгуулагч гадаад улс оронд зорчиж байхдаа даатгалын эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиоолдолд уг хохирлыг даатгалын үнэлгээний хязгаарт багтаан нөхөн төлнө.

Даатгалын зүйл- Даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, алдагдсан орлого

Даатгалын эрсдэл

  • Гэнэтийн осол
  • Гэнэтийн өвчлөл
  • Ачаа тээш хоцрогдох алдагдах
  • Нислэг хойшлогдох
  • Хуулийн хариуцлага

Даатгалын үнэлгээ, хураамж- Даатгуулагчийн зорчих улсаас хамаарч үнэлгээ, хураамжийн хэмжээг тогтооно.

Нөхөн төлбөр

Даатгалын үнэлгээнээс дараах хувиар нөхөн төлбөр олгоно. Үүнд:

  • Даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээнээс 100%-иар тооцож олгоно.
  • Хөдөлмөрийн чадвараа хагас болон түр алдсан тохиолдолд мэргэжлийн эмчийн заавраар даатгуулагчийн эмнэлэг, амбулатори, гэрээр эмчлүүлэхэд гарсан эмчилгээний зардлыг үндэслэн даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлбөрийг олгоно.
  • Даатгуулагч гэнэтийн ослын улмаас гэмтэж бэртэн даатгалын нөхөн төлбөр авсны дараа даатгалын хугацаанд уг гэмтлийн үр дагаврыг дахин эмчлүүлсэн, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн тохиолдолд гарсан эмчилгээний зардлыг даатгалын хугацаанд нэг удаа 100% нөхөн төлнө