Select Page

Даатгалын зүйл

Бизнесийн үйл ажиллагаанаас олох байсан ашиг- Даатгуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулахад ашигладаг хөрөнгөнд учирсан хохирлын улмаас бизнесийн үйл ажиллагаа тасалдаж олох байсан ашиг, орлого алдсан тохиолдолд даатгагч даатгалын үнэлгээний хязгаарт багтаан нөхөн төлнө.

Даатгалын эрсдэл

Дараах шалтгааны улмаас хөрөнгөнд хохирол учирч бизнесийн үйл ажиллагаа тасалдаж олох байсан ашгаа алдах:

  • Гал түймэр, дэлбэрэлт
  • Цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт, цахилгаан соронзны нөлөөлөл, цахилгаан гүйдлийн шууд бус нөлөөлөл
  • Сантехикийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгний нөлөөлөл
  • Байгалийн гамшиг /үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи/

Даатгалын үнэлгээ, хураамж

Даатгалын үнэлгээг даатгуулагчийн үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, нэг өдөрт олдог ашиг, орлогын хэмжээ зэргээс хамааруулан даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно. Даатгалын хураамжийг даатгалын үнэлгээнээс хувиар тооцно.

Нөхөн төлбөр

Даатгуулагчийн үндсэн хөрөнгөнд хохирол учирснаас шалтгаалж үйл ажиллагаа тасалдсан тохиолдолд нөхөн төлбөрийг олгоно.

Даатгуулагч эхний 14 хоногийн бизнесийн тасалдлыг өөрөө хариуцна.