Select Page

Энэхүү даатгалаар даатгуулагчийн барилга угсралтын ажил, барилгын материал, барилгын талбайд суурилуулсан тоног төхөөрөмж, машин механизм болон барилгын ажлын явцад гуравдагч этгээдийн өмнө үүсэх хуулийн хариуцлагыг даатгалд хамруулж нөхөн төлнө.

Даатгалын зүйл

Хөрөнгө

  • Гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэж байгаа барилга угсралтын ажил
  • Барилгын угсралтын ажлын талбайд байгаа бүх төрлийн материал,техник тоног төхөөрөмж, машин механизм
  • Барилгын ажилчдын түр сууц, агуулах, усан хангамжийн суваг хоолой,инженерийн шугам сүлжээ

Тээврийн хэрэгсэл

  • Даатгуулагчийн эзэмшиж ажшиглаж буй тээврийн хэрэгсэл байна

Хариуцлага

  • Барилга угсралтын ажлаас үүдэн гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулах хохирлын хариуцлага

Ажилчдын гэнэтийн ослын даатгал

  • Даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд

Даатгалын эрсдэл

Хөрөнгө

  • Гал түймэр, дэлбэрэлт
  • Цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал
  • Байгалийн гамшиг / үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи, цасан болон шороон шуурга/

Тээврийн хэрэгсэл

  • Хөдөлгөөн оролцох үеийн эрсдэл
  • Байгалийн эрсдэл
  • Галын эрсдэл
  • Цахилгааны эрсдэл
  • Хулгайн эрсдэл

Хариуцлага

  • Даатгуулагчийн санамсар болгоомжгүй буруутай үйлдлийн улмаас гуравдагч этгээдэд хохирол учрах

Ажилчдын гэнэтийн ослын даатгал

  • Үйлдвэрлэл техникийн осол
  • Байгалийн эрсдэл
  • Мал амьтдын нөлөөгөөр үүсэх
  • Тээврийн хэрэгсэлтэй харьцах үеийн болон зам тээврийн осол
  • Гадны нөлөөллийн гэнэтийн осол

Даатгалын үнэлгээ, хураамж

  • Хөрөнгө: Хийж гүйцэтгэх ажлын тухайн үеийн төсөвт өртөг, барилгын талбайд буулгасан барилгын материал, байрлуулсан ажлын машин, тоног төхөөрөмж, түр сууц, агуулах, шугам хоолой зэргийн зах зээлийн үнийг үндэслэн даатгалын үнэлгээг тогтооно. Даатгалын хураамжийг даатгалын үнэлгээнээс хувиар тооцох ба хураамжийн хувь нь хөрөнгийн үнэлгээ, онцлог шинж, эрсдэлийн түвшингээс хамаарч 0,3%-0.6% хооронд байна.
  • Тээврийн хэрэгсэл: Даатгалын үнэлгээг тээврийн хэрэгслийн зах зээлийн үнээр тооцно. Даатгалын хураамжийг даатгалын үнэлгээнээс хувиар тооцох ба багц эрсдэлийн сонголтоос хамаарч 0,8%-2,5% хооронд байна.
  • Хариуцлага: Гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын хэмжээг даатгуулагч өөрөө тогтооно. Даатгалын үнэлгээний доод хэмжээ нь 10,000,000 төгрөг байна. Даатгалын хураамжийг даатгалын үнэлгээнээс хувиар тооцно.
  • Ажилчдын гэнэтийн осол: Даатгалын үнэлгээг даатгуулагч өөрөө тогтоох ба даатгалыг доод үнэлгээ нь 1,000,000 төгрөг байна. Даатгалын хураамжийг даатгалын үнэлгээнээс хувиар тооцно.

Нөхөн төлбөр

Хөрөнгө

  • Барилга угсралтын ажлын явцад даатгалын эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд тухайн барилгын төсвийн зарцуулалт болон гүйцэтгэлийн хувь, түүнтэй холбогдон гарсан бусад зардал зэргийг үндэслэн хохирлын хэмжээг тогтооно.
  • Тоног төхөөрөмж, машин механизм, агуулах, барилга байгууламж, бараа материал зэргийг зах зээлийн үнээр даатгуулсан тохиолдолд учирсан хохирлыг 100% нөхөн төлнө.
  • Даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөрийг 80%-иар олгоно.

Хариуцлага

  • Нэг удаагийн тохиолдолд олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь даатгалын нийт үнэлгээний 50%-иас ихгүй байна.
  • Даатгуулагчийн хариуцах хэсэг нь даатгалын тохиолдол бүрт нийт хохирлын 20% байна.