Select Page

Даатгалын зүйл

Даатгуулагчийн тээвэрлэгдэж буй ачаа бараа

Энэхүү даатгалаар дэлхийн аль ч улс орноос хаашаа ч тээвэрлэсэн таны ачаа барааг тээвэрлэлтийн явцад гарч болох аливаа эрсдэлээс хамгаална.

Даатгалын эрсдэл

Даатгуулагчийн ачаа бараанд тээвэрлэлтийн явцад гарч болох аливаа эрсдэл. Үүнд:

  • Байгалийн гамшиг /үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи зэрэг эрсдэл/
  • Тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх төрлийн аваар ослын улмаас тээвэрлэж буй ачаа бараанд хохирол учрах
  • Гал түймэр, дэлбэрэлт
  • Хөлөг онгоц усанд живэх, шидэгдэх, хөлөг онгоц болон нисдэг тэрэг сураггүй алга болох
  • Тээврийн хэрэгсэл өөр хоорондоо эсвэл үл хөдлөх биет, хөвөгч биетийг мөргөж цохих
  • Барилга байшин, биет зүйлс болон гүүрний нуралт
  • Аюул учирсан үед ачааг шилжүүлэх явцад гарах хохирол
  • Хөлөг онгоц болон чингэлэг, галт тэрэг, агуулахад ус нэвтрэн орох, усанд автах

Даатгалын үнэлгээ хураамж

  • Даатгалын үнэлгээг тогтоохдоо тээвэрлэж буй ачаа барааг дагалдах баримт дээрх үнийг үндэслэн тогтооно.
  • Даатгалын хураамжийг даатгалын үнэлгээнээс хувиар тооцох ба хураамжийн хувь нь ачаа барааны нэр төрөл, тээвэрлэлтийн зай, дамжин өнгөрөх улс орон, замын нөхцөл байдал болон тээврийн хэрэгслээс хамаарна.

Нөхөн төлбөр

Хохирлыг даатгалын үнэлгээнд багтаан дараах байдлаар нөхөн төлнө. Үүнд:

  • Даатгалын эрсдэлийн улмаас ачаа бараанд учирсан хохирлын хэмжээгээр, бүрэн сүйрэл болсон тохиолдолд даатгалын үнэлгээний хамжээгээр
  • Тээвэрлэлтийн явцад гарсан зардал
  • Ашиг сонирхолд учирсан нэмэлт зардал
  • Ашиг сонирхолд учирсан нэмэлт зардал гэдэг нь таны олох байсан ашиг орлого эсвэл ачаа барааг авран хамгаалах, болзошгүй аюул осол, гадны нөлөөллөөс зайлуулах оролдлого арга хэмжээтэй холбогдон гарах зардлууд юм.