Select Page

Даатгалын зүйл

Даатгуулагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа үндсэн ажилтны өмнө хүлээх хариуцлага

Даатгалын эрсдэл

Даатгуулагчийн ажилтан даатгал үйлчлэх хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин болон хурц хордлогын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах

Даатгалын үнэлгээ, хураамж

Ажилтнуудын 36 сарын цалингийн нийлбэрээр тогтооно. Даатгалын хураамжийг даатгалын үнэлгээнээс хувиар тооцох ба даатгуулагчийн эрсдэлийн түвшингээс хамаарна.

Нөхөн төлбөр

Даатгуулагчийн ажилтан даатгал үйлчлэх хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин болон хурц хордлогын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа алдсанаас үүсэх хохирлыг нөхөн төлнө.

Нөхөн төлбөр олгох нөхцөл Нэг ажилтны үнэлгээнд эзлэх хувиар
Нас барах 100%
Хөдөлмөрийн чадвар алдалт 70% ба түүнээс дээш 50%
Хөдөлмөрийн чадвар алдалт 50% – 70% 25%
Хөдөлмөрийн чадвар алдалт 50% хүртэл 15%
Хөдөлмөрийн чадвараа 61-90 хоногоор түр алдах 5%
Хөдөлмөрийн чадвараа 31-60 хоногоор түр алдах 4%
Хөдөлмөрийн чадвараа 30 хоног хүртэл түр алдах 2%