Select Page

Нөхөн төлбөр

Осолын дуудлага өгөх

Манай компани нь даатгуулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, даатгалын тохиолдол болмогц цаг тухайд нь шуурхай үйлчилж, нөхөн олговрыг шуурхай олгож, хэрэглэгчдийн итгэлийг хүлээн ажиллаж байна.
Та Даатгалын тохиолдол болмогц дараахь арга хэмжээг авна.
• Шуурхай албаны утас 70003000 руу яаралтай холбоо барих
• Даатгалын тохиолдлыг баталгаажуулах мэргэжлийн байгууллагад /ЗЦГ, Гал Команд, Эмнэлгийн байгууллага г.м/ яаралтай мэдэгдэн акт, нотлох баримт авах

Материал бүрдүүлэлт

Нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргахдаа ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
1. Өргөдөл, албан бичиг
2. Даатгалын баталгааны эх хувь
3. Цагдаа, Онцгой байдлын алба, эмнэлэг, засаг захиргааны байгууллага, орон сууцны контор болон бусад хуулийн байгууллагын хохирлыг нотлох акт, дүгнэлт, тодорхойлолт
4. Осолд орсон бүх автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн жолооны үнэмлэхний хуулбар
5. Баримтжуулсан гэрэл зураг, видео бичлэг
6. Ослыг гэрчлэх гэрчийн тодорхойлолт /Даатгагч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд үнэлгээний байгууллагын үнэлгээний дүгнэлтийг гаргуулан материалдаа хавсаргах/

Нөхөн төлбөр шийдвэрлэх

Нөхөн төлбөрийн шийдвэртэй холбоотой асуудлыг 70009000, 99100260, 99105691 утсаар ажлын цагт хүлээн авна.