Select Page

Mонголын мэргэжлийн дасгалжуулагч тамирчдын холбооноос зохион байгуулж байгаа “Altaic Mount Runner” 2017 уулын бартаат замын марафон тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Монре даатгал ХХК оролцлоо.

“Altaic Mount Runner” тэмцээн нь Монгол улсад анх удаа болсоноороо онцлог давуу талтай байсан юм.

Уралдааны оролцогч нарт зориулан тэмцээний үеэр гарч болох гэнэтийн осол болон гарч болох эрсдлээс хамгаалах,сэргийлэх үүднээс манай Монре даатгал ХХК нь Гэнэтийн ослын даатгалаар бүрэн хэмжээний даатгалын хамгаалалт хийлээ.

 

Монре даатгал ХХК-ын  зүгээс нийгмийн сайн сайхны төлөө сонирхлынхоо дагуу цагаа зөв боловсон өнгөрөөж байгаа залуучуудыг  байнга дэмжиж оролцдог. Үүний тод жишээ нь “Altaic Mount Runner” 2017  уулын бартаат замын марафон уралдааныг Монголын мэргэжлийн дасгалжуулагч тамирчидын холбоотой хамтран амжилттай  зохион байгуулсан үйл ажиллагаа юм.