Select Page

Манай компани нь даатгуулагчдынхаа өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлэн даатгалын тохиолдол гарахад цаг тухай бүрт нь түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэн нөхөн төлбөрийг богино хугацаанд   шийдвэрлэж нийт харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ итгэлт түнш болж чадсан. Цаашид та бүхнийхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн єндєр чанартай үйлчилгээг үзүүлж урт хугацааны сэтгэл ханамжтай хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллах болно.

Эрхэм харилцагч та даатгалын аливаа тохиолдол болоход дараах арга хэмжээг юуны түрүүнд авах шаардлагатай байдаг. Үүнд:

  • Даатгалын тохиолдлыг баталгаажуулан мэргэжлийн байгууллагад /ЗЦГ, Гал Команд, Эмнэлгийн байгууллага г.м/ яаралтай мэдэгдэх
  • Акт, нотлох баримт бүрдүүлж өгөх /фото зураг авах, эд мөрийн баримт г.м/
  • Дуудлагын утас 70003000 болон 89090202,89098181 дугаар руу яаралтай холбоо барих
  • Холбоо барих боломжгүй нөхцөлд Улаанбаатар хотод байгаа бол 24 цагийн дотор, хөдөө орон нутагт байгаа бол 72 цагийн дотор мэдэгдэх