Select Page

Бидний тухай

ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Эрсдэл гэдгийг азгүй явдал тохиолдох магадлал, нөхцөл байдлын үр дүнд эргэлзэх эргэлзээ, хохирол тохиох магадлал гэх мэтээр олон янзаар тайлбарладаг ч хамгийн товчоор бол тодорхойгүй байдал юм.

Эрсдэлийн ангилал

Тухайлсан ба суурь эрсдэл

Суурь эрсдэл гэдэг нь нийтийг хамран хохирол учруулах эрсдэлүүд байдаг. Тухайлбал: Газар хөдлөлт, дайны эрсдэлүүд

Тухайлсан эрсдэл нь нэг хүнд эсвэл зөвхөн тухайн даатгуулагчид учрах эрсдэлүүдийг ойлгоно.

Цэвэр ба дамын

Цэвэр эрсдэл гэдэг нь түүний үр дүн нь хамгийн сайндаа 0 үр дагавартай бусад тохиолдолд сөрөг үр дагавар авчирдаг эрсдэлийг хэлдэг. Харин дамын эрсдэл нь эерэг сөрөг үр дагаврын аль нь ч тохиолдож болох эрсдэл юм.

Эрсдэлийг удирдах нь

Хамгийн түрүүнд эрсдэлийг тодорхойлон эрсдэлийн үнэлгээ хийнэ. Эрсдэлийг удирдах арга замыг сонгож түүнийг хэрэгжүүлнэ.

Эрсдэлийг удирдах ерөнхий 4 арга зам байна. Үүнд

  • Эрсдэлийг бууруулах
  • Эрсдэлээс зайлсхийх
  • Эрсдэлийг шилжүүлэх
  • Эрсдэлийг өөртөө хүлээн авах

Зөвлөмж: Хувь хүний санхүүгийн эрсдэлийг  бага хөрөнгө оруулалтуудаар их хэмжээний хохирлыг хааж болох олон боломж гэж тодорхойлж болно.Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сайтар судалж өөрийн эрсдэлийг тодорхойлон түүнд тохирсон даатгалын хамгаалалт авч байх нь ирээдүйд учирч болох томоохон гарз хохирлыг хаах хамгийн оновчтой шийдэл юм.

ХОЛБОО БАРИХ

ХАЯГ

Монгол улс, Улаанбаатар хот, СБД, Бага тойруу 24-1, Монре Даатгалын байр,

ХАЯГ

Монгол улс, Улаанбаатар хот, СБД, Бага тойруу 24-1, Монре Даатгалын байр,

УТАС

976 – 7000 9000

976 – 7777 9000

УТАС

976 – 7000 9000

976 – 7777 9000

E-MAIL

info@monre.mn

E-MAIL

info@monre.mn

ХЭМЖЭЭ, ГАДАГШАА, ТОДРОХ

ХЭМЖЭЭ, ГАДАГШАА, ТОДРОХ

page-2566