Select Page

Эд хөрөнгийн даатгал

home insurance1Барилга орон сууц, хашаа байшин, сэлбэг хэрэгсэл, машин, тоног төхөөрөмж зэрэг даатгуулагчийн хөрөнгөнд учирсан хохирлыг даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.

Даатгалын зүйл:
  • Үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламж
  • Тавилга эд хогшил
  • Цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмж
Даатгалын эрсдэл:
    • Гал түймэр, дэлбэрэлт
    • Цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт, цахилгаан соронзны нөлөөлөл, цахилгаан гүйдлийн шууд бус нөлөөлөл
    • Сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгний нөлөөлөл
    • Байгалийн гамшиг /үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи/

Нэмэлт эрсдэл

  • Гуравдагч этгээдийн санаатай болон болгоомжгүй үйлдэл
  • Ахуйн эрсдэл
  • Хулгай дээрэм түүний үр дагавар
Даатгалын үнэлгээ, хураамж:
  • Даатгалын үнэлгээг даатгалын зүйлийн өөрийн өртөг болон зах зээлийн үнийг баримтлан даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.
  • Даатгалын хураамжийг даатгуулсан хөрөнгийн хийц материал, байршил, зориулалт зэргээс хамааруулан тогтооно.
Даатгалын нөхөн төлбөр:
  • Даатгуулагчийн хөрөнгөнд даатгалын эрсдлийн улмаас хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөрийг 100% олгоно.
  • Даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан тохиолдолд даатгуулагч хохирлын 20%-ийг өөрөө хариуцна.