Select Page

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд зам %d0%b03-%d0%b7%d0%b0%d0%bc%d1%8b%d0%bd-%d1%85%d3%a9%d0%b4%d3%a9%d0%bb%d0%b3%d3%a9%d3%a9%d0%bd%d0%b8%d0%b8%cc%86-%d1%86%d0%b0%d0%b3%d0%b0%d0%b0%d0%bd-%d1%82%d0%be%d0%bb%d0%b3%d0%be%d0%b8%cc%86%d0%bdтээврийн осолд ихээр өртөж байна. Үүний эсрэг Монре Даатгал компани нь нийгмийн хариуцлагатай компани гэдгээ батлаж бидний ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа сайн сайхан, элэг бүтэн амьдралын төлөө “ХҮҮХЭД БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН” сэдэвт сургалт хөтөлбөрийг 2014 оноос хойш амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Улаанбаатар хотын авто зам 100,000 авто машины багтаамжтай байгуулагдсан боловч одоогийн байдлаар 500,000 орчим авто машин бүртгэлтэй гэсэн тоон судалгаа байдаг. Жолооч, иргэд бид авто машины түгжрэл, бензиний үнийн өсөлтөд анхаардаг боловч хамгийн сэтгэл эмзэглүүлэм асуудал болох хүүхдийг зам тээврийн осолд анхаарлаа хандуулдаггүй нь үнэн билээ.

Сүүлийн 2 жилд л гэхэд 2355 хүүхэд зам тээврийн осолд өртөж их бага хэмжээгээр гэмтэж үүнээс 102 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тоон мэдээлэл буурахгүй байсаар байна.

Дэлхийд хүүхдүүд зам тээврийн осол, живэх, түлэгдэх, унах, хордох, дайралт, халдлага, өөрийгөө гэмтээх шалтгаанууд түрүүлж байгаагийн дотор зам тээврийн ослыг дэлхий нийтээрээ анхааралдаа авч үүний эсрэг шат дараалалтай ажлуудыг хийсээр байна. Дэлхий эрүүл мэндийн байгууллага хүүхэд бүрийг осол гэмтлээс урьдчилан сэргийлж чадвал өдөрт 2000 гаруй хүүхдийн амь нас эрүүл мэндийг аврах боломжтойг мэдээллэж дэлхий нийтэд үүний эсрэг тэмцэхийг уриалсан байна.

Сургалт хөтөлбөрийн санхүүжилтийг Монре Даатгал ХХК-н шинэ бүтээгдэхүүн болох “Машины даатгал”-н борлуулалт тутмаас 1000 төгрөгийг “Хүүхэд ба замын хөдөлгөөн – 2016” сургалт хөтөлбөрийн санхүүжилтэнд зарцуулах бөгөөд хүүхдийн зам тээврийн ослын эсрэг, чимээгүй дайныг таслан зогсооход зориулах болно. Сургалтыг заах арга зүйн мэргэжлийн зэрэгтэй, сэтгэл судлаач, замын хөдөлгөөний дүрмийн сургалтанд хамрагдсан багш нар удирдан явуулж байна.