Select Page

Гэнэтийн ослын даатгал

Хүүхдийн гэнэтийн ослын даатгал

Энэхүү даатгалаар даатгуулагч хүүхдийн гэнэтийн аваар, ослын улмаас гэмтэж бэртсэн тохиолдолд гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө.

Ахуйн эрсдэл

  • Унаж бэртэх, хальтрах, зам тээврийн аюул осолд өртөх, элдэв юманд цохиулах, хавчуулах, түлэгдэх, хорт хийнд хордох зэрэг

Гадны нөлөөллийн эрсдэл

  • Бусдын гэмт үйлдлийн улмаас сум, хутга мэсэнд өртөх, хорлогдох, зодуулах, цохиулах зэргээр гэмтэх

Байгалийн эрсдэл

  • Газар хөдлөлт, цасан болон шороон шуурга, хүчит салхи, үер, хөрсний нуралт, цөмрөлт, аянга, аадар бороо, мөндөр, ой хээрийн түймэр, усанд живэх, шавар намагт шигдэх зэрэг

Мал амьтдын нөлөөгөөр үүсэх эрсдэл

  • Малд дайруулах, мөргүүлэх, өшиглүүлэх, тийрүүлэх, хазуулах тэрчлэн араатан амьтад, нохойд бариулах, морь малнаас унах зэрэг

Тээврийн хэрэгслээр зорчих үеийн эрсдэл

  • Унадаг дугуй, мотоцикл, автомашин зэрэг авто болон механик тээврийн хэрэгсэл, төмөр зам, агаарын болон усан замын тээврийн хэрэгслээр зорчих явцад тухайн тээврийн хэрэгсэл онхолдох, мөргөлдөх, унах, живэх зэрэг

Сургалтын үеийн эрсдэл

  • Сургууль, анги, танхимд байх, хичээллэх үед машин тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй харьцах болон цахилгаан хүчдэл, дэлбэрэлт, шаталт зэргийн нөлөөгөөр учирсан осол, химийн бодист хордох, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдснөөс гарч болох осол зэрэг
post-1682