Select Page

Хариуцлагын даатгал

Тээвэрлэгчийн хариуцлагын даатгал

Энэхүү даатгалаар дэлхийн аль ч улс орноос хаашаа ч тээвэрлэсэн таны ачаа барааг тээвэрлэлтийн явцад гарч болох аливаа эрсдэлээс хамгаална.
ДААТГАЛЫН ХУГАЦАА Даатгалын хугацаа нь ачаа ачигдсан үеэс эцсийн цэгт хүргэж буулгах хүртэлх хугацаагаар үргэлжилнэ
ДААТГАЛЫН ЭРСДЭЛ Байгалийн гамшиг /үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи/
– Тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх төрлийн аваар ослын улмаас тээвэрлэж буй ачаа бараанд хохирол учрах
– Гал түймэр, дэлбэрэлт
– Хөлөг онгоц усанд живэх, шидэгдэх, хөлөг онгоц болон нисдэг тэрэг сураггүй алга болох
– Тээврийн хэрэгсэл өөр хоорондоо эсвэл үл хөдлөх биет, хөвөгч юмыг мөргөж цохих
– Барилга байшин, биет зүйлс болон гүүрний нуралт
– Аюул учирсан үед ачааг шилжүүлэх явцад гарах хохирол
– Хөлөг онгоц болон чингэлэг, галт тэрэг, агуулахад ус нэвтрэн орох, усанд автах
ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ Даатгалын үнэлгээг тогтоохдоо тээвэрлэж буй барааг дагалдах баримт дээрх үнэ дээр тээврийн зардлыг нэмээд уг нийлбэрийг 10%-иар өсгөж тооцно.
ДААТГАЛЫН ХУРААМЖ   Даатгалын хураамжинд нөлөөлөх хүчин зүйлс Хураамжийн хувь
Улс хоорондын тээвэр Хураамжийн хэмжээ нь ачаа барааны нэр төрөл, тээвэрлэлтийн зай, дамжин өнгөрөх улс орон, замын нөхцөл байдал болон тээврийн хэрэгслээс хамаарна 0.12%-5.0%
Орон нутгийн тээвэр 0.05%-2.8%
НӨХӨН ТӨЛБӨР Хохирлыг даатгалын үнэлгээнд багтаан дараах байдлаар нөхөн төлнө. Үүнд:
– Даатгалын эрсдэлийн улмаас ачаа бараанд учирсан хохирлын хэмжээгээр, бүрэн сүйрэл болсон тохиолдолд даатгалын үнэлгээний хэмжээгээр
– Тээвэрлэлтийн явцад гарсан тээврийн зардал
– Дээрх хоёр үнийн нийлбэрээс 10%-иар тооцож ашиг сонирхолд учирсан нэмэлт зардал
– Ашиг сонирхолд учирсан нэмэлт зардал гэдэг нь таны олох байсан ашиг орлого эсвэл ачаа барааг авран хамгаалах, болзошгүй аюул осол, гадны нөлөөллөөс зайлуулах оролдлого арга хэмжээтэй холбогдон гарах зардлууд юм.
post-1607