Select Page

Хөрөнгийн даатгал

Тээврийн хэрэгслийн даатгал

9

Энэхүү даатгалаар даатгуулагчийн эзэмшиж, ашиглаж байгаа автотээврийн хэрэгсэлд хохирол учирсан тохиолдолд даатгагч уг хохирлыг мөнгөн хэлбэрээр эсвэл сэлбэх, засах, солих зэргээр нөхөн төлнө.
ДААТГАЛЫН ЗҮЙЛ Бүх ангилалын тээврийн хэрэгсэл
ДААТГАЛЫН ХУГАЦАА Даатгалын хугацаа нь 1 жил байна.
ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ Даатгалын үнэлгээг тогтоохдоо автотээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг үндэслэн даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.
ХУРААМЖИЙН ХУВЬ Даатгалын хураамжийг даатгалын үнэлгээнээс 0.8% – 2.5% -иар тооцно.
БАГЦ ЭРСДЭЛИЙН ТӨРӨЛ Хураамжийн хувь
Хөдөлгөөнд оролцох үеийн 0.80%
– Зам тээврийн осол /мөргөлдөх, шүргэлцэх, онхолдох/
– Жолоо шилжүүлэх үеийн эрсдэл
Зогсоолын эрсдэл 0.60%
– Зогсоолд байрлуулах үедээ бусад биетийг шүргэх, мөргөх эрсдэл
– Зогсоол гараашд байх үед барилга нуралт, сантехникийн гэмтлээс үүдсэн усанд автах
– Гуравдагч этгээдийн санаатай болон санамсар болгоомжгүй үйлдэл
Байгалийн эрсдэл 0.20%
– Үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи, цасан болон шороон шуурга
Галын эрсдэл 0.40%
– Тээврийн хэрэгслийн цахилгааны холболтоос үүссэн галаас бусад гадны нөлөөллөөс үүдэлтэй галын эрсдэлүүд
Хулгайн эрсдэл 0.5%
– Их биеийн хулгай дээрэм
– Хэсэгчилсэн хулгай /толь болон дугуйны хулгай жилийн хугацаанд дээд тал нь 4 удаа/
Хураамжийн нийт хувь 2.50%
             
Нэмэлт үйлчилгээ Үндсэн 2 багц 3 багц 4 багц 5 багц
v Жолоочийн гэнэтийн ослын даатгал 500,000₮ хүртэл + + + + +
v 24 цагийн дуудлагын үйлчилгээ + + + + +
v 1 жилийн засварын баталгаа + + + + +
v Засварын газарт байх хугацааны зардал   + + + +
v Засварын газарт хүргэх зардал   + + + +
v Хохирлын үнэлгээний зардал     + + +
v Засварын дараах угаалга     + + +
v Дугуй хийлэх       + +
v Гадна болон дотор угаалга       + +
v Машин орлуулах үйлчилгээ /50км хүртэл/         +
v Нэмэлт тоноглол хэрэгсэлд учирсан хохирол /200,000 төгрөг хүртэл/         +

     

    post-1615