Select Page

Гэрээт авто засварын газар сонгон шалгаруулах

Монре Даатгал ХХК нь өөрийн  даатгуулагч, үйлчлүүлэгчдийн тээврийн хэрэгслийг засварлах автозасварын газар сонгон шалгаруулах тул энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, туршлагатай бүх төрлийн автозасварын газруудыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтын хугацаа: 2017/06/07-2017/06/23-ны өдрийг дуустал

Хамтран ажиллах чиглэл:

  • Агрегат засвар
  • Кузов засвар
  • Төрөлжсөн засвар/Тээврийн хэрэгслийн болон автомашины төрлөөс хамаарч дагнан үйл ажиллагаа эрхэлдэг байх. Тухайлбал- Зөвхөн Toyota landcruiser, Toyota Prius, Lexus мөн зөвхөн тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл, механизм гэх мэтчилэн дагнасан байх/

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй автозасварын газрууд:

  • Сонгон шалгаруулалт оролцох засварын газрын албан бичиг, хүсэлт
  • Сонгон шалгаруулалтын анкетийг /Эндээс татаж авах/ хавсарган haliun@monre.mn и-мэйл хаягаар эсхүл Монре даатгал ХХК-ийн төв оффис нөхөн төлбөрийн албанд хүлээлгэн өгнө.

Материалыг 2017 оны 06 сарын 23-ны өдөр 20:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд зөвхөн шалгарсан автозасварын газруудад утсаар болон и-мэйл хаягаар хариу мэдэгдэнэ.

Холбоо барих: Нөхөн төлбөрийн алба-7000-9000, 89098282