Select Page
b

Тайлан, Мэдээлэл

Санхүүгийн даатгал “Натурал Эссэншлс”

   Монре даатгал ХХК нь зах зээлд анхлан үйл ажиллагаагаа эхэлж буй шинийг санаачлагч, үндэсний үйлдвэрлэгч компани болох Натурал Эссэншлс ХХК /Lhamour/-д  эргэлтийн хөрөнгийн санхүүжилтанд даатгалын эрсдэлийн цогц шинжилгээ хийж даатгалын баталгаа гарган амжилттай ажиллалаа. Бидэнтэй нягт хамтран ажилласан тус компанийн хамт олон болон Гүйцэтгэх захирал Д.Хулан-д талархалаа илэрхийлж Start-Up компаниудыг түүчээлэн анхдагч болж Монголын Хөрөнгийн зах зээлээс эргэлтийн хөрөнгийн санхүүжилт амжилттай татаж өөрсдийн бизнесийн цар хүрээг тэлж байгаад амжилт хүсэе.

Энэхүү эргэлтийн хөрөнгийн санхүүжилтанд баталгаа гаргасны хүрээнд уг санхүүжилтийг богино хугацаанд татан төвлөрүүлсэн Монголын Санхүүгийн Удирдлагын Бирж ХХК болон Гүйцэтгэх захирал Д.Ангар-т талархалаа илэрхийлэе.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бизнесийн цар хүрээгээ тэлэх, үйлдвэрлэлээ нэмэгдүүлж бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ үнэ өртгийг өрсөлдөхүйц түвшинд аваачихад тэдэнд санхүүжилтийн эх үүсвэр хайх шаардлага гарч нөгөөтэйгүүр барьцаа хөрөнгө дутагдах асуудалтай тулгардаг. Монре даатгал ХХК нь шинэ санаа, шинийг эрэлхийлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж тэдний санхүүгийн одоогийн болон ирээдүйн нөхцөл байдалд эрсдэлийн цогц шинжилгээ хийж даатгалын баталгаа гаргахад үргэлж нээлттэй хамтран ажиллах болно.

quot-quot