Select Page

Мэндчилгээ

  Манай компаний үйл ажиллагаа бүтээгдэхүүн үйлчилгээтэй дэлгэрэнгүй танилцахыг зорьж энэхүү хуудсанд зочилж буй танд талархал илэрхийлье.

Монгол улсын эдийн засаг эрчимтэй хөгжихийн хэрээр даатгалын зах зээл улам бүр цар хүрээгээ тэлж, даатгалын хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Иймээс хэрэглэгчид,даатгуулагч, бизнес эрхлэгчиддээ бүх төрлийн эрсдэл түүнээс урьдчилан сэргийлэхэд нь тохиромжтой даатгалын бүтээгдэхүүн санал болгож хамгаалах нь бидний үүрэг юм. Монре даатгал ХХК нь олон улсын стандартын дагуу бүхий л төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг хувь хэрэглэгчид болон бизнесийн бүх салбарт өөрийн салбар компаниуд болон төлөөлөгч, зуучлагч нараар дамжуулан мэргэжлийн өндөр түвшинд найдвартай түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Даатгалын салбарын хөгжилд болон цаашилбал улс орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмэрээ оруулж даатгалыг улам бүр хүртээмжтэй болгох нь бидний эрхэм зорилго юм.

Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!