Select Page

 

 МАШИНЫ ДААТГАЛ-ын ач тусыг ойлгосон иргэд даатгуулсаар байна.

Энэхүү мэдээг “Замын хажуугийн үйлчилгээ” бүхий МАШИНЫ ДААТГАЛын бүтээгдэхүүнийг даатгалын зах зээлдээ анхлан нэвтрүүлэгч Монре Даатгал ХХК-н маркетингийн албанаас бэлтгэв

Хэзээ нэгэн цагт таны толгойд машин маань ямар нэгэн шалтгаанаар унтарчихвал, эсвэл дугуй гэнэт хагараад зогсчихвол яах вэ гэсэн бодол орж ирж байсан уу?

Ажлын их ачааллаасаа болоод шатахуун дуусч байгаагаа мэдэлгүй зогсох эсвэл түлхүүрээ дотор нь хийгээд цоожлох таг гацах тохиолдол гарвал яах вэ?

Хааяа машины гэрлээ асаалттай мартаж орхиод цэнэгээ барах үе гардаг биз дээ?

Энэ үед танд ямар нөөц төлөвлөгөө байна? Шаардлагатай бүх тоног төхөөрөмжүүд таны машинд бий юу? Төхөөрөмжүүд тань байлаа гэхэд хангалттай туршлага, чадвар танд бий юу?

Ихэнх хүмүүсийн хувьд энэ нь дэндүү том асуудал гэдэгт итгэлтэй байна. Учир нь ямар ч жолоочид машинаа барьж байх үед нь гэнэтийн, таамаглаагүй асуудлууд байнга тулгарч байдаг. Тэгвэл жолооч танд тулгарч болох энэ асуудлыг Машины даатгалын замын хажуугийн үйлчилгээ бүрэн шийднэ.

ЗАМЫН ХАЖУУГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ бол автомашинд учирсан энгийн гэмтлийг газар дээр нь засаж, хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөлийг бүрэн хангах үйлчилгээ юм. Үндсэндээ гэмтэж эвдэрсэн таны машиныг чирэх, дугуйг нөхөх, солих, шатахуун авчрах, холбож асаах гэх мэт үндсэн үйлчилгээнүүд энд багтдаг.

Хамгийн анхны замын хажуугийн үйлчилгээ нь 1897 онд Англид гарсан бөгөөд Royal Automobile Club нэртэй байгууллага гишүүдийнхээ машиныг засварлах эсвэл гэрт нь чирж хүргэж өгдөг байсан байна. Өнөөдөр дэлхийд хамгийн олон гишүүнтэй энэ төрлийн байгууллага нь Америкийн Автомашины Холбоо буюу AAA-ийн 55 сая гаруй идэвхтэй үйлчлүүлэгчтэй гэж бүртгэгдсэн байна.

Ихэнх улс орнууд жолоочийн аюулгүй байдлын үүднээс автомашинаа заавал даатгуулахыг шаарддаг бөгөөд энэ даатгалд нь замын хажуугийн үйлчилгээ багтсан байдаг нь машины даатгалын хамралт ихэсгэх нэг том шалтгаан болсон байна.

.

Монре Даатгал компанийн хувь Машины даатгалын бүтээгдэхүүндээ Замын хажуугийн үйлчилгээг нэгтэгснээр даатгалыг зөвхөн аваар ослын үед дуудах биш даатгуулагч машиндаа учирсан энгийн гэмтлийн Улаанбаатар хотод 24 цагаар газар дээр нь дуудаж нэг жилийн хугацаанд үнэгүй бас хязгааргүй засуулах боломжийг олгож байгаагаараа бусад ижил төрлийн даатгалын бүтээгдэхүүнээс илүү давуу талтай болж байна.

Замын хажуугийн үйлчилгээнд:

  • Дугуй солих, нөхөх
  • Холбож асаах
  • Түгжигдсэн машин онгойлгох:
  • Бүтэн буюу хагас ачих
  • Моторын тос солих
  • Бусад шингэнээ нэмүүлэх
  • Бензин хүргэлт гэх зэрэг үйлчилгээнүүд багтана.

ЯАГААД ТАНД ЗАМЫН ХАЖУУГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХЭРЭГТЭЙ ВЭ?: 6 МИНУТ ТУТАМД НЭГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ДУУДЛАГА БҮРТГЭГДДЭГ

Монгол улсын хэмжээнд 800 мянга гаруй автомашин бүртгэлтэй байдаг бөгөөд замын хөдөлгөөнд тогтмол оролцдог нь 450 мянга орчим нь гэнэ. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан судалгаагаар автомашин, тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсан нь ердөө 44 мянга гаруй нь ажээ. Автомашинаа даатгуулангаа замын хажуугийн үйлчилгээг хязгааргүй, 24 цагийн турш хэзээд ч хүлээн авах боломжийг олгох “Монре Даатгал“-ын үйлчилгээ аль хэдийн нэвтэрчихсэн байгаа тул сонирхоод үзэхийг санал болгоё.

Монре Даатгал компани 2017.02.02-ны өдөр Машины даатгалын бүтээгдэхүүний нээлтээ хийжээ. Нээлтэд Автотээврийн салбарын төлөөлөл, Санхүүгийн зохицуулах хороо болон Сангийн яамны төлөөлөл Даатгагчдын холбоо, Банк, Зуучлагч, Авто машин сонирхогч клубууд оролцсон юм.

Нээлтийн үеэр Машины даатгалын замын хажуугийн үйлчилгээг үзүүлэх үйлчилгээнд яваад эхэлсэн тусгай тонголсон газар дээр нь үйлчилгээ үзүүлэх машинуудыг ирсэн зочдод танилцууллаа.

Хэдийгээр бүтээгдэхүүний нээлт болоод удаагүй хэдий ч Олон улсын стандартад нийцсэн замын хажуугийн үйлчилгээг багтаасан МАШИНЫ ДААТГАЛ-ын бүтээгдэхүүний ач тусыг ойлгосон иргэд МОНРЕ ДААТГАЛ-ыг сонгож даатгуулсаар байгаа гэнэ.