Select Page

Гэнэтийн ослын даатгал

Иргэдийн гэнэтийн ослын даатгал

Энэхүү даатгалаар даатгуулагч гэнэтийн аваар, ослын улмаас гэмтэж бэртсэн тохиолдолд гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө.
ДААТГАЛЫН ЗҮЙЛ Даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд
– Эмчилгээний зардал
– Алдагдсан орлого
ДААТГАЛЫН ХУГАЦАА Даатгалын хугацаа нь 1 жил байна.
ДААТГАЛЫН ЭРСДЭЛ Үйлдвэрлэл техникийн осол
– Байгалийн эрсдэл
– Мал амьтдын нөлөөгөөр үүсэх
– Тээврийн хэрэгсэлтэй харьцах үеийн болон зам тээврийн осол
– Гадны нөлөөллийн гэнэтийн осол
– Ахуйн эрсдэл
– Гэнэтийн өвчлөл
             
Даатгалын төрөл Даатгалын үнэлгээ
Иргэдийн гэнэтийн осол Даатгалын үнэлгээний доод хязгаар 1,000,000₮
Эрүүл мэнд Даатгалын үнэлгээг харилцан тохиролцоно
Хөдөлмөрийн чадвар түр алдалт Ажилтнуудын 36 сарын цалингийн нийлбэрээр тогтооно
Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн осол Даатгалын үнэлгээний доод хязгаар 1,000,000₮
Ажиллагсдын гэнэтийн осол Оффисын Даатгалын үнэлгээний доод хязгаар 1,000,000₮
Хөнгөн үйлдвэрийн
Хүнд үйлдвэр, уурхайн гүний
Хүүхдийн гэнэтийн осол Даатгалын үнэлгээний доод хязгаар 100,000₮
             
НӨХӨН ТӨЛБӨР Даатгалын үнэлгээнээс дараах хувиар нөхөн төлбөр олгоно. Үүнд:
– Даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээнээс 100%-иар тооцож олгоно.
– Хөдөлмөрийн чадвараа хагас болон түр алдсан тохиолдолд мэргэжлийн эмчийн заавраар даатгуулагчийн эмнэлэг, амбулатори, гэрээр эмчлүүлэхэд гарсан эмчилгээний зардлыг үндэслэн даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлбөрийг олгоно.
– Даатгуулагч гэнэтийн ослын улмаас гэмтэж бэртэн даатгалын нөхөн төлбөр авсны дараа даатгалын хугацаанд уг гэмтлийн үр дагаврыг дахин эмчлүүлсэн, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн тохиолдолд гарсан эмчилгээний зардлыг даатгалын хугацаанд нэг удаа 100% нөхөн төлнө

     

    post-1689