Select Page

Санхүү, Зээлийн даатгал

ЗЭЭЛИЙН ТӨЛБӨР ТАСАЛДЛЫН ДААТГАЛ

Энэхүү даатгалаар урт хугацааны зээл авсан даатгуулагч гэнэтийн аваар ослын улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа 75%-аас дээш алдсан тохиолдолд төлөгдөөгүй үлдсэн үлдэгдэл зээлийн төлбөрийг даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
ДААТГАЛЫН ЗҮЙЛ Зээлийн эргэн төлөлт
ДААТГАЛЫН ХУГАЦАА Даатгалын хугацаа нь 1 жил байна.
ДААТГАЛЫН ЭРСДЭЛ Дараах шалтгааны улмаас зээлийн төлбөр тасалдах:
– Гэнэтийн аваар ослын улмаас нас барсан
– Хөдөлмөрийн чадвараа 75%-аас дээш алдсан
ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ Даатгалын үнэлгээг тогтоохдоо зээлийн хэмжээг үндэслэн тогтооно
ХУРААМЖИЙН ХУВЬ Даатгалын хураамжийг даатгалын үнэлгээнээс 0.12%-1.0%-иар тооцно.
НӨХӨН ТӨЛБӨР Даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа 75%-аас дээш алдсан тохиолдолд нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээнээс 100%-иар тооцож олгоно.
– Зээлдэгч, хамтран зээлдэгчийн аль нэг нас барсан тохиолдолд тухайн үеийн зээлийн үлдэгдэл төлбөрөөс нас барсан зээлдэгчид ногдох зээлийн хэсгийг тооцож нөхөн төлбөр олгоно.
post-1627