Select Page

Замын хажуугийн үйлчилгээ

MAS Mongolian Automobile Roadside Service

Монголиан Аутомобайл Рөүдсайд Сервис ХХК нь 2015 онд байгуулагдаж Олон Улсын стандарт, аюулгүй байдлыг хангасан “Замын хажуугийн үйлчилгээ” -г автомашин эзэмшигч та бүхэнд тусгай тоноглогдсон машин, мэргэжлийн техник үйлчилгээний ажилтнууд 7 хоног 24 цагийн турш үйлчилгээ үзүүлж байна

Замын хажуугийн үйлчилгээ гэж юу вэ?

Автомашинд учирсан энгийн гэмтлийг газар дээр нь засаж хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөлийг бүтэн хангах Олон улсын стандарт үйлчилгээг “ЗАМЫН ХАЖУУГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” гэнэ.

Биднийг яагаад сонгох ёстой вэ?

·Салбартаа анхдагч ·Түргэн шуурхай ·Мэргэжлийн баг хамт олон
·ОУ-ын стандартад нийцсэн ·Итгэлтэй найдвартай  

 

Бид дуудлагаар таны байгаа газарт очин дараах үйлчилгээг үзүүлж байна

 

ДУГУЙ ЗАСВАР

Дуудлагын дугуй засварын үйлчилгээ 24 инч хүртлэх дугуйг солих, нөхөх, азотоор хийлэх, баланс хийх үйлчилгээг ОУ-ын стандартын дагуу хийж гүйцэтгэж байна.

ХУДАЛДАА

Шинэ дугуй /Yokohama, Bridgestone, Hankook, Nexen/, хуучин дугуй, олгой хаймар

 

  ТОС СОЛИХ

Дуудлагын тос солих үйлчилгээ нь дэлхийн шилдэг бренд болох LIQUI MOLY брендийн тос, тосолгоо, нэмэлт бүтээгдэхүүнүүдийг таны байгаа газарт очин газар дээр нь солих, нэмэх үйлчилгээг ОУ-ын стандартын дагуу хийж гүйцэтгэж байна.

 

АЧИХ

Дуудлагаар хот дотор болон хот хооронд автомашины ачилтын үйлчилгээг ОУ-ын стандартын дагуу хийж гүйцэтгэж байна.

 

АСААХ

Дуудлагаар хөлдсөн, баяжсан, аккумулятор суусан бүх төрлийн автомашиныг мэргэжлийн тоног төхөөрөмжөөр асааж үйлчилж байна.

 

  ТҮЛХҮҮР

Дуудлагаар автомашины түгжээ гаргаж, бүх төрлийн түлхүүр хувилж, смарт түлхүүр, электрон блок дахин програмчлах зэрэг бүх төрлийн түлхүүрний үйлчилгээг үзүүлнэ.

 

  ШАТАХУУН ХҮРГЭЛТ

Хот дотор таны шатахуун дуусаад зогссон газарт бид дуудлагаар зориулалтын 5-10л савтай Магнай Тред ХХК -ны шатахууныг хүргэж үйлчилгээ үзүүлж байна.