Select Page

Хариуцлагын даатгал

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Даатгалын зүйл

Жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой бусдын өмнө хүлээх хариуцлага

Даатгалын эрсдэл

  • Жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь насанд учруулсан хохирол;
  • Жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол;
  • Жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол.

Даатгалын үнэлгээ, хураамж

Тээврийн хэрэгслийн ангилал Даатгалын үнэлгээ буюу нэг удаа олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ /төгрөг/ Даатгалын суурь хураамж /төгрөг/
1 “А” ангилал 5 сая төгрөг хүртэл 12,500
2 “B” ангилал 5 сая төгрөг хүртэл 33,000
3 “C” ангилал 10 сая төгрөг хүртэл 42,500
4 “D” ангилал 10 сая төгрөг хүртэл 53,000
5 “M” буюу механизм ангилал 5 сая төгрөг хүртэл 12,500
6 Мэргэшсэн болон C D ангиллын жолооч нар 10 сая төгрөг хүртэл 33,000

Нөхөн төлбөр

Хохирогчид олгох нөхөн төлбөрийн 80 хүртэл хувийг хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд, 20 хүртэл хувийг хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохиролд олгоно. 

 

post-563