Select Page

Дуудлагын даатгал

 

Дуудлагын даатгалын үйлчилгээ сонгох 4 шалтгаан

Эрхэм харилцагч, даатгуулагч таны цаг завыг хэмнэсэн хурдан шуурхай дуудлагын даатгалын үйлчилгээг Mонре даатгал ХХК-н зүгээс та бүхэндээ санал болгож байна. Дуудлагын даатгал нь дараах үндсэн 4-н давуу талтай үйлчилгээ юм.

Цаг бол алт

Үзлэг оношилгоо, машины татвар төлөх, даатгал хамрагдах гээд завгүй амьдралын хэмнэлд, их хотын түгжрэл ачаалалтай замын хөдөлгөөнд оролцох гэсээр бүтэн өдрийг зарцуулах нөхцөл бүрдэж байна уу? Тэгвэл та даатгал хийлгэх гэж гэрээсэ ажилаасаа гарах шаардлагагүй зөвхөн утсаар ярин даатгалаа хийлгэн байгаа газраа хүргүүлээд авах боломжтой боллоо.  Та 77779000, 70009000 утсанд хандан даатгалаа хийлгэх боломжтой

Мэргэжлийн зөвлөгөө

Мэргэшсэн андеррайтер мэргэжлийн ёс зүйн хүрээнд таньд урчирч болох бүхий л эрсдлээс хувийн бизнес болоод эд хөрөнгө, эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, санхүүгийн тогтвортой байдлаа хэрхэн урт хугацааны туршид хадгалж үлдэх боломжийн талаар зөвлөгөө өгч хэрэгцээт мэдлэг мэдээллийг хүргэх болно.

Хурдан шуурхай үйлчилгээ

Утсаар даатгуулах хүсэлт өгөх үед таны даатгал сунгагдаж буюу шинээр хийгдэн хаягаар тань хүргэх үйлчилгээ юм.

Нэмэлт төлбөр байхгүй.

 Та хаягаараа хүргүүлээд авна гэхээр нэмэлт төлбөр төлөх байх гэж бодож байна уу?. Дуудлагын даатгалын үйлчилгээ нь харилцагч,хэрэглэгч, даатгуулагч нартаа зориулан ямар ч нэмэлт төлбөргүйгээр гарт чинь хүргэх тусч үйлчилгээ юм.

1. Дуудлагын даатгалын үйлчилгээг сонгох бол

2. Төлбөр төлөх заавар